Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 9:16 - Ариун Библи 2013

16 Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно. Учир нь тэд титмийн чулуу мэт Түүний нутагт гялалзах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно. Учир нь тэд титмийн чулуу мэт Түүний нутагт гялалзах болно.

Onani mutuwo Koperani




Зехариа 9:16
25 Mawu Ofanana  

ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй! Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.


Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий байх бөгөөд тусбүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байх ёстой.


Чи хоёр судалт гартаам чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн.


Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, Мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, Хариу нь Түүний өмнө байна.


Би цонхнуудыг чинь бадмааргаар, Хаалгуудыг чинь болроор хийж, Хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.


Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ.


Чи ЭЗЭНий мутар дахь үзэсгэлэнт титэм, Бурханыхаа мутар дахь Хааны толгойн өмсгөл болно.


«Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно.


Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож, Алс холын эргүүдэд тунхаглан “Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан Хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг Түүнийг хамгаална” гэж хэлцгээ.


Учир нь ЭЗЭН Иаковыг зольж, Түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно.


Тарж бутарсан хоньдынхоо дунд байхдаа сүрэгтээ санаа тавьдаг хоньчин адил тийнхүү Би хоньдынхоо төлөө санаа тавьж, үүлтэй, бүрэнхий өдрөөр тарсан хамаг газраас нь тэднийг аврах болно.


«Та нар Миний хонинууд, бэлчээрийн минь хонинууд харин Би Бурхан чинь мөн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Бурхан ЭЗЭНийхээ нэрийн сүр жавхлангаар Хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл Агуу байх учраас Тэд амар тайван амьдрах болно.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, Модот газарт дангаараа оршму. Башан болон Гилеадад Урьдын өдрүүдийнх шигээ идээшлэг.


Би та нарыг хамтад нь цуглуулах тэр цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд Та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө Амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


түг түмдийн ЭЗЭН тунхаглахдаа “Тэр өдөр Би Өөрийн зарц, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел чамайг авах болно” гэж ЭЗЭН тунхаглав. “Чамайг Би сонгосон учир Би чамайг тэмдэгт бөгж мэт болгоно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав.


Би Иудагийн гэрийг тэнхрүүлж, Иосефын гэрийг аварна. Би тэднийг өрөвдсөн учир Би тэднийг буцаан авчирна. Би тэднийг голж байгаагүй мэт тэд байх болно. Учир нь Би бол тэдний Бурхан ЭЗЭН бөгөөд Би тэдэнд хариулах болно.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно.”


Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.


Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд Намайг дагадаг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa