Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 9:11 - Ариун Библи 2013

11 Мөн чиний хувьд ч гэсэн, Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Мөн чиний хувьд ч гэсэн, Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.

Onani mutuwo Koperani




Зехариа 9:11
32 Mawu Ofanana  

Ийм гутамшигтайгаар би хааш явах вэ? Та ч гэсэн Израильд мунхаг нэгэн мэт тооцогдоно шүү дээ. Иймээс гуйя, одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв.


Чиний хувьд, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн Миний зарлиг журам, Миний шүүлтүүдийг сахивал,


Амийг нь булшны нүхнээс буцаан авчрахын тулд агаад Амийн гэрлийг түүнд үзүүлэхийн тулд болой.


ЭЗЭН, Та амийг минь Үхэгсдийн орноос татан гаргасан. Намайг нүх уруу уруудуулахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.


Тэр намайг сүйрлийн нүхнээс, Шавар шавхайнаас татан гаргаж, Алхмыг минь бат бэх болгон Хөлийг минь хадан дээр тавьсан


Учир нь гачигдагсдыг ЭЗЭН сонсдог бөгөөд Хоригдлуудаа жигшдэггүй.


Тиймээс Мосе цусыг авч ард түмний дээгүүр сүрчин —Үзэгтүн, энэ бүх үгийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цус юм гэв.


Тэд гяндан дахь хоригдлууд мэт Хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно. Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.


Гэвч энэ нь тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгд нүхэнд хүлэгдэж, Хорионы гэрүүдэд нууцлагджээ. Тэд олз болсонд Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн ч “Буцааж өг” гэж хэн ч хэлэхгүй.


Энэ нь сохрын нүдийг нээж, Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн, Харанхуйд суугчдыг хорионы гэрээс гаргахын тулд юм.


Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно.


Олзлогдогсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар ч дутагдахгүй.


Танайхнаас эрт цагийн балгасуудыг дахин сэргээж Олон үеийн сууриудыг босгоно. Чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, Оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.


Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм.


Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгажээ. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шаварт шигдэв.


Аяа хаантан, таныг орондоо байх үед бодлууд тань ирээдүйд болох зүйлсэд хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг Нэгэн энэ нь юу болохыг танд мэдүүлсэн байна.


Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.


Есүс тэдэнд —Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм.


Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн зовж байна” гэж хашхирахад


Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.


—Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу,


Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн.


Харин чи энд Миний дэргэд зогс! Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөхийн тулд чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, шийдвэрүүдийг Би чамд хэлж өгье” гэж айлдав.


Эс бөгөөс, үйлчлэгчид нь нэгэнт цэвэршигдээд нүглийн мөс чанар нь цаашид байхгүй болсон тул тахил өргөхөө больсон байх байсан биш үү?


Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан


оёоргүй гүнд хаяжээ. Тэгээд мянган жил дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa