Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 9:1 - Ариун Библи 2013

1 Нэгэн зөн. Хадрахын нутгийн эсрэг, Дамаск дээр буун үлдсэн ЭЗЭНий үг. (Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН өөд хандана).

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 ЭЗЭНий үгийн сануулга нь Хадрахын нутгийн эсрэг бууж, Дамаск дээр үлдэнэ (Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН уруу хандана).

Onani mutuwo Koperani




Зехариа 9:1
22 Mawu Ofanana  

Абрам болон зарц нар нь шөнө дүлээр тэдний эсрэг хуваагдаж, тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж,


Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ.


Бүхний нүд Тан уруу чиглэн найддаг бөгөөд Та товлосон цагт хүнсийг нь өгдөг билээ.


Нүд минь үргэлж ЭЗЭН өөд хардаг Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллана.


Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.


ЭЗЭН ариун мутраа Хамаг үндэстний нүдэн дээр ил гаргав. Газрын бүх хязгаар Бурханы маань авралыг үзнэ.


Аяа ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз, Зовлон шаналангийн өдөр хоргодох газар минь болдог ЭЗЭН! Дэлхийн хязгаараас үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Тирийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй, Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаасан тул


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хоньчин арслангийн амнаас хоёр шийр, чихний тасархайг булаан авах шиг Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булан, дэвсгэрийн тасархайтай нь булаан авч одох болно.


Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.


Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.


Би үүнийг урагшлуулна гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад —Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.


Нэгэн зөн. Малахигаар дамжуулан Израильд хандсан ЭЗЭНий үг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa