Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 8:23 - Ариун Библи 2013

23 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно”.

Onani mutuwo Koperani




Зехариа 8:23
35 Mawu Ofanana  

Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн.


Гэвч эцэг чинь намайг мэхэлж, миний авах хөлсийг арван удаа өөрчилсөн билээ. Гэсэн хэдий ч надад муу юм хийхийг Бурхан түүнд зөвшөөрөөгүй.


Тэгэхэд Елиа түүнд —ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав.


Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү, бид таны талд. Амар амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.


Асагийн Бурхан ЭЗЭН өөртэй нь хамт байгааг хараад, олон хүн Израилиас түүн уруу дагаар ирсэнд тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан, Ефраим, Манассе, Симеоноос ирж суурьшсан хүмүүсийг цуглуулав.


Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг, хот бүрд, газар бүхэнд иудейчүүдэд баяр хөөр, баясгалан, найр, ёслолын өдөр болов. Иудейчүүдээс айх айдас дээр нь нөмөрсөн тул нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов.


Арвантаа цээрлүүлэв та нар, намайг Ахин та нар намайг буруутгахаасаа ч ичихгүй байна уу?


Өөрт ногдсоныг долоо юмуу найм хуваа. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй шүү дээ.


Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч “Чамд нөмрөг бий. Чи удирдагч маань бол. Энэ балгаснууд чиний гар дор орно” гэж хэлэхэд


Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран “Бид өөрсдийнхөө талхыг идэж, хувцсаа өмсөнө. Зөвхөн биднийг нэрээрээ дуудуулж, зэмлэлийг маань зайлуулаач” гэж хэлнэ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн баялаг, Кушийн наймаа, Чацархаг хүмүүс сабечууд чам дээр ирж, чинийх болно. Тэд араас чинь явж, гинжтэйгээ ирж, чамд мөргөөд, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”


Зөвхөн ЭЗЭН дор Миний тухай «Зөвт байдал ба хүч» гэж хэлэгдэнэ.” Түүн дээр ирэх бөгөөд Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.


Тэр чамайг алдаршуулсан тул, Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж Чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан Чамайг танихгүй үндэстнүүд чам уруу гүйнэ.”


Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ.


“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг нь мэдэх бөгөөд бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар ирж байна. Тэд ирж, алдрыг минь үзнэ.


Тэгээд энэхүү Нэгэн нь Амар тайван байх болно. Ассиричууд газар нутгийг маань эзэлж, Бэхлэлтүүд дээр маань гишгэчвээс Бид түүний эсрэг долоон хоньчин, Найман удирдагчийг босгох болно.


Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, Бүх дэлхийд тэдний ичгүүрийг Магтаал болон яруу алдраар солино.


Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн,


Тэр эмэгтэй Есүсийн ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрмэгц даруй цус гоожих нь зогсов.


Түүний алчуур, бүсийг нь хүртэл биеэс нь салган авч яваад өвчтөнд хүргэхэд өвчин нь эдгэж, муу ёрын сүнснүүд зайлж байв.


зүрхний нууцууд нь илчлэгдэнэ. Ийнхүү тэрээр нүүрээрээ унаж, Бурханд мөргөн, Бурхан та нарын дунд үнэхээр байгааг зарлана.


Иошуа, Мосегийн тушаасан бүхнийг Израилийн бүх чуулганд болон эмэгтэйчүүд, хүүхдүүд хийгээд тэдний дунд амьдарч байсан ирмэл хүмүүст бүгдийг нь уншиж өгсөн ба түүнээс тэдэнд уншиж өгөөгүй нэг ч үг байсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa