Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 8:22 - Ариун Библи 2013

22 Асар олон ард түмэн, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түг түмдийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Асар олон ард түмнүүд, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түмэн цэргийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ”.

Onani mutuwo Koperani




Зехариа 8:22
18 Mawu Ofanana  

Зэгсэн дундах араатнууд болон Ард түмнүүдийн тугалуудын дундах Бухын сүргийг зэмлэ, Мөнгөн олзонд шунагчдыг талхал. Дайнд дурлагч хүмүүсийг тараа!


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.


Олон ард түмэн ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.


Энэ уулан дээр Тэр Ард түмний нүүрний халхавч, Бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг залгина.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн Ард түмнүүдэд тугаа босгоно. Тэд хөвгүүдийг чинь энгэртээ, Охидыг чинь мөрөн дээрээ авчирна.


Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөн үлдэгсдийг сэргээхийн тулд Чи зарц минь байх нь өчүүхэн хэрэг. Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд Би Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.


Тэр чамайг алдаршуулсан тул, Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж Чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан Чамайг танихгүй үндэстнүүд чам уруу гүйнэ.”


“Шинэ сараас шинэ сар хүртэл, Амралтын өдрөөс Амралтын өдөр хүртэл Бүх махбод Миний өмнө мөргөхөөр ирнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.


Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа «ЭЗЭН амьд!» хэмээн тангараглах аваас, Үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно.”


Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, Бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.


Олон ард түмний хоорондохыг Тэр шүүж, Хүчирхэг, холын үндэстнүүдийн дунд шийдвэр гаргах болно. Тэгээд тэд илдээ анжисны хошуу, Жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдав.


Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөн, Майхан баярыг тэмдэглэнэ.


Нэгийнх нь оршин суугчид нөгөөдөө очиж «ЭЗЭНий тааллыг гуйхаар, түг түмдийн ЭЗЭНийг хайхаар бүгд хамт явцгаая. Би бас явна» гэнэ.


Бурхан харийнхныг итгэлээр зөвтгөнө гэдгийг Бичвэр урьдаас мэдээд “Бүх харийнхан чамаар ерөөгдөх болно” гэж Абрахамд сайнмэдээг урьдчилан тунхаглажээ.


Өө, Эзэн, Танаас үл эмээх, нэрийг тань эс алдаршуулах хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.


Үндэстнүүд тэр гэрлээр алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa