Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 8:19 - Ариун Библи 2013

19 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла”.

Onani mutuwo Koperani




Зехариа 8:19
27 Mawu Ofanana  

Тэгтэл хаанчлалынх нь есдүгээр оны аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ.


Тэгтэл долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрийн хамт ирээд Гедалиаг болон Мизпад түүний хамт байсан иудейчүүдийг бас халдеичуудыг цохиж алжээ.


Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг, хот бүрд, газар бүхэнд иудейчүүдэд баяр хөөр, баясгалан, найр, ёслолын өдөр болов. Иудейчүүдээс айх айдас дээр нь нөмөрсөн тул нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов.


Энэ нь иудейчүүд дайснаасаа ангижирсан өдөр мөн тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болж хувирсан сар байсан тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр хөөр мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой байв.


Уй гашууг минь Та Бүжиг болгож эргүүлсэн. Та тааран хувцсыг минь тайлан Баяр хөөрийг надад бүслүүлсэн.


ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.


Тэр өдөр чи: “ЭЗЭН минь ээ, Талархалаа Тандаа өргөе. Надад уурласан хэдий ч уураа Та татаж, Намайг тайвшрууллаа.


ЭЗЭНээр золигдогсод эргэж, Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно.


Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно.


Тиймээс чи явж, миний хэлж бичүүлсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр ЭЗЭНий үгсийг уншиж өг. Мөн чи тэднийг хотуудаасаа ирдэг бүх Иудад унших ёстой.


Зедекиагийн арван нэг дэх оны дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.


Хаанчлалынх нь есдүгээр оны аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгов.


хүүтэй зээлүүлдэггүй мөн өсгөж авдаггүй, гараа гажуудлаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүлтийг гүйцэлдүүлдэг,


Есдүгээр оны аравдугаар сард, уг сарын арванд ЭЗЭНий үг надад ирж —


Тэд түг түмдийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан —Би энэ олон жилүүдэд үйлдсэн шигээ өөрсдийгөө зориулж, тавдугаар сард уйлах уу? гэсэнд


Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?


Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг ярь, амар амгалан ба үнэний шүүлт нь үүд хаалгануудад чинь байг.


Түг түмдийн ЭЗЭНий үг над уруу ирж айлдсан нь —


ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa