Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 4:6 - Ариун Библи 2013

6 Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Зехариа 4:6
33 Mawu Ofanana  

Иосеф, Фараонд —Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв.


Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуухан хүнгэнэх дуу гарлаа.


Аса, Бурхан ЭЗЭНээ хашхиран дуудаж, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Харин бид Танд түшиглэн, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн учраас Бурхан ЭЗЭН минь ээ, бидэнд туслаач! Аяа, ЭЗЭН, Та бидний Бурхан! Нэг ч хүн Таны эсрэг зогсож чадахгүй” гэжээ.


Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум, Баана нартай хамт эдгээр нь ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо нь


Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилийн хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.


Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэдэнтэй хамт байж, тэднийг дэмжив.


Цэргийн олноор ялах хаан гэж үгүй. Хүчний ихээр чөлөөлөгдөх баатар гэж үгүй.


Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй, харин энэ бүхэнд цаг хийгээд боломж тохиодог аж.


“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөгөө зохиож, Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч, Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна.


Өндрөөс, дээрээс маань Сүнс цутгах хүртэл, Зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж, Үржил шимтэй талбай нь ой мод мэт болтол Тийм байх болно.


ЭЗЭНий номоос олоод уншигтун! Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй, Нэг нь ч ижлээ алдахгүй. Учир нь Түүний ам айлдаж, Сүнс нь тэднийг цуглуулсан юм.


Өрнө зүгт тэд ЭЗЭНий нэрээс Наран ургах зүгт алдраас нь эмээнэ. Урсгал мэт дайсан ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.


Таныг харсаар байхад гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр ба шавран тавхайг нь цохиж, хэсэг болгон буталжээ.


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.


Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын эхний өдөр Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж, айлдав.


Иудагийн захирагч Зеруббабелд ингэж хэл. “Би тэнгэр, газрыг сэгсрэх гэж байна.


Тэгээд түүнд “Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно.


Бүх махбодын сүнснүүдийн Бурхан ЭЗЭН хотол түмний дээр нэг хүнийг томилох болтугай.


авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав.


Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайнмэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчлэгдсэн юм. Тэнгэрэлчүүд ч үүнийг харахыг хүсдэг.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa