Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 3:9 - Ариун Библи 2013

9 Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын хилэнцийг Би зайлуулна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын гэм бурууг Би зайлуулна.

Onani mutuwo Koperani




Зехариа 3:9
34 Mawu Ofanana  

Хаан эзэн минь, Израиль дахины нүд тан дээр байна. Хаан эзний минь дараа түүний сэнтийд хэн залгамжлан суухыг та мэдүүлж өгөөрэй.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан.


Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов.


Үнэт чулуу засагчийн урлалаар чи Израилийн хөвгүүдийн нэрсийг хоёр чулуунд тамган сийлээсээр сийлэн, алтан сууринд суулгагтун.


Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий байх бөгөөд тусбүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байх ёстой.


Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамган сийлээсээр “ЭЗЭНд ариун” гэж сийлэгтүн.


Тиймээс Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг, Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан суурийн булан чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ.


Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”


Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө нүгэл, бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундарга нээгдсэн байх болно.


Тэнгэрэлч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан —Түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин —Харагтун, Би чиний хилэнц бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана гэв.


Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.


Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.


Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ.


Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм.


Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.


Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.


Та нар биднээр үйлчлэлд бэлтгэгдэн, бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан.


Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай.


Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Яагаад гэвэл Тэрээр Өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийгээ нэгмөсөн хийжээ.


Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн учир билээ.


Тэгээд би сэнтий ба дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээгдсэн, Бурханы долоон сүнс юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa