Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 3:8 - Ариун Библи 2013

8 Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь, үнэхээр тэд бол бэлгэдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Мөчир болох Өөрийн зарцыг Би авчрах гэж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь, үнэхээр тэд бол билэгдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Би Өөрийн зарц Мөчирийг авчрах гэж байна.

Onani mutuwo Koperani




Зехариа 3:8
24 Mawu Ofanana  

Олон хүнд би гайхашрал болжээ. Та миний бат бэх хоргодох газар.


Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.


ЭЗЭН —Египет болон Кушийн эсрэг тэмдэг, бэлгэдэл болж, Миний зарц Исаиа гурван жилийн турш шалдан, хөл нүцгэн явсан шиг


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


Тэр Надад “Израиль аа. Чи Миний зарц. Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна” гэж айлдав.


Иаковыг Өөртөө буцаан авчирч, Израилийг Өөртөө цуглуулахын тулд Намайг эхийн хэвлийгээс зарцаа болгосон ЭЗЭН одоо ингэж айлдаж байна. (Би ЭЗЭНий мэлмийд алдар хүндтэй, Бурхан минь Миний хүч болсон.)


Үзэгтүн, Зарц минь ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, Өргөгдөн маш өндөрт гарна.


Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно. Зөвт Нэгэн, Миний Зарц Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ.


Учир нь Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт, Хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв.


ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг болон намайг харагтун. Бид, Сион уулан дээр оршигч, түг түмдийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.


“Харагтун, Би Давидад зөвт Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, Мэргэн ухаанаар үйлдэж, Энэ газар шударга ёс болон зөв шударгыг үйлдэнэ.


«Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөвт Мөчирийг гаргана. Тэрээр дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг хэрэгжүүлэх болно.


Бас “Би та нарт тэмдэг болно. Миний үйлдсэн шиг тэдэнд ч мөн үйлдэгдэнэ. Тэд олзлогдогсод болж цөллөгт явна” гэж хэл.


Тэднийг харж байхад ачаагаа мөрөндөө үүрч, харанхуйд авч яв. Би чамайг Израилийн гэрт зориулсан тэмдэг болгож тавьсан учир чи газрыг харж чадахгүй байхаар нүүрээ бүтээх ёстой гэв.


Тийнхүү Езекиел нь та нарт тэмдэг болно. Түүний үйлдсэн бүхний дагуу та нар ч үйлдэх болно. Энэ нь биелэхэд та нар Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно.”»


Би тэдэнд алдрын ургамлыг ургуулан энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид тэд үүрэхгүй.


Миний зарц Давид тэдний хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд тогтоолуудаар минь явж, зарлигуудыг минь сахин үйлдэнэ.


Тэгээд түүнд “Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно.


Ийн Бурханы маань нигүүлсэнгүй өршөөлөөр Дорнын гэгээ дээрээс бидэнд айлчлан ирэх нь


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa