Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 3:4 - Ариун Библи 2013

4 Тэнгэрэлч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан —Түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин —Харагтун, Би чиний хилэнц бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэнгэр элч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан —Түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин —Харагтун, Би чиний гэм бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана гэв.

Onani mutuwo Koperani




Зехариа 3:4
34 Mawu Ofanana  

Тэгэхэд Давид, Натанд —Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдлээ гэв. Натан, Давидад —ЭЗЭН чиний нүглийг тайлсан тул чи үхэхгүй.


Микаиа —Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.


Гэм нүглээс минь нүүрээ буруулж, Хилэнц бүхнийг минь арилгаач.


Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган Нүглийг чинь дурсахгүй.


Би гэмт үйлдлийг чинь өтгөн үүл мэт, Нүглийг чинь үүл мэт арчин хаяв. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”


Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо, хүч чадлаар хувцаслагтун. Ариун хот Иерусалим аа, үзэсгэлэнт хувцсаа өмс. Учир нь, хозлуулаагүй, бузар нь Цаашид чам уруу орохгүй.


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан Сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж, Сүйт бүсгүй үнэт чулуугаар гоёдог шиг Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж, Зөвт байдлын нөмрөгөөр бүтээв.


Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.


Ийнхүү Иехоиахин шоронгийн хувцсаа тайлсан бөгөөд амьдралынхаа бүх өдрүүдэд хааны ширээнд тогтмол зооглодог болов.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Тахилч нар дотогш орвол үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцас нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд ойртож болно гэв.


Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг, Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг Бурхан тан шиг нь хэн байх вэ? Нигүүлслийг хайрлагч Тэрээр Уур хилэнгээ мөнхөд үл хадгална.


Биднийгээ Тэрээр дахин өрөвдөх билээ. Хилэнцийг маань хөл доор гишгэчнэ. Бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаяна.


Дараа нь тэр надад ЭЗЭНий тэнгэрэлчийн өмнө зогсож буй тэргүүн тахилч Иошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй Сатаныг үзүүлэв.


Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Хэрэв чи Миний замаар алхаж, Миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи мөн Миний гэрийг захирч, мөн Миний шүүхийг хариуцах болно. Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно.


Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Нэг чулуун дээр долоон нүд. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын хилэнцийг Би зайлуулна.


Хаан зочдыг харахаар орж ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж


тэнгэрэлч хариуд нь түүнд —Би Бурханы өмнө зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайнмэдээг чамд тунхаглах мөн чамтай ярилцахаар илгээгдсэн юм.


Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө.


Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.


Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй.


Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.


Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн.


Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.


шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.


Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана. Би цаашид нүглийг нь дахин эс санана»” гэв.


Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд буй олон тэнгэрэлчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ.


Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa