Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 3:10 - Ариун Библи 2013

10 Тэр өдөрт танай хүн нэгбүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Тэр өдөрт танай хүн нэг бүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Зехариа 3:10
9 Mawu Ofanana  

Соломоны бүх өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль амар жимэр амьдарч, хүн бүр өөрийн усан үзэм, инжрийн модон дор суудаг байв.


Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь залах хүүгээр чинь Өөрийн нэрд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу Бурхан ЭЗЭНийхээ нэрд би өргөө барих гэж байна.


Ард түмэн минь амар тайван орчинд, Аюулгүй гэрүүдэд, ажин түжин газарт амьдарна.


Хезекиаг бүү сонс. Учир нь Ассирийн хаан ингэж хэлж байна. «Надтай энхийн гэрээ байгуулж, над уруу гарч ирэгтүн. Тэгвэл танай хүн нэгбүр өөрийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, өөрийн нөөцлүүрийн уснаас ууцгаана.


Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.


Мөн тэр өдөрт тэдний төлөө Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай Би гэрээ байгуулна. Нум, илд, дайныг энэ газраас халж, Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.


Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна. Хэн ч тэднийг үл айлгана. Учир нь түг түмдийн ЭЗЭНий ам айлдав.


«Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг та нар мэдэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa