Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 2:8 - Ариун Библи 2013

8 Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь нүдний минь цэцгийд хүрдэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь Түүний мэлмийн цэцгийд хүрдэг.

Onani mutuwo Koperani




Зехариа 2:8
50 Mawu Ofanana  

Бурхан түүнд зүүдэнд нь —Тийм ээ, чи үүнийг гэмгүй зүрхээр үйлдсэнийг Би мэднэ. Мөн чамайг Миний эсрэг нүгэл хийхээс хамгаалсан нь Би бөгөөд чамайг Би түүнд хүргүүлээгүй юм.


ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан ЭЗЭН айлдсан үгийнхээ дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг тэднийг илгээсэн юм.


Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач. Далавчнуудынхаа сүүдэрт Намайг халхлаач.


Тушаалуудыг минь сахиж амьдар. Хууль зааврыг минь нүдний цэцгий мэт


Учир нь балгас болон хоосорсон газрууд, Сөнөсөн нутаг чинь оршин суухад хэтэрхий давчдаж, Чамайг залгигчид холдоно.


Өөрийн ард түмэн Израильд заяасан өв дээр зодолддог бүх хорон муу хөршүүдийн минь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.


Газар нутгийнх нь цаг иртэл бүх үндэстэн түүнд, хөвгүүдэд нь болон ач нарт нь үйлчлэх болой. Дараа нь олон үндэстэн мөн их хаад түүнийг зарцаа болгоно.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Едом нь өшөө авснаараа Иудагийн гэрийн эсрэг үйлдэн эмгэнэлт гэмд унаж, өөрсдийгөө тэдэнд өширхөгч болгосон.»


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Филистчүүд эртний дайсагналаар устгахын тулд өс хонзонгоор үйлдэж, жигшсэн зүрхээр өшөө авчээ.»


Хүний хүү чи, Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн.


Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг энд оршин суулгахгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын гүн хэсгүүдэд суулгана. Харин чи амьдын газарт үл өндөлзөх болно.


Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед илдний хүчинд тушаасан учир


Би чиний дээр хүн амьтныг олшруулна. Тэд олширч, үржих болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандана. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


“Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хөндөл юмуу дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.


Тиймээс эш үзүүл, хүний хүү! Гогт хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Миний ард түмэн Израиль аюулгүй амьдрах тэр өдөр чи үүнийг мэдэхгүй гэж үү?


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж, Ах дүүгээ илдтэй мөрдсөн. Уураа үргэлж хадгалсаар Хилэнгээ тэр үүрд байлгасан.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Тирийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй, Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаасан тул


«Сион бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэх Олон үндэстэн одоо чиний эсрэг цуглах болно.


Тэд Ассири нутгийг илдээр, Нимродын нутгийг ирт сэлмээр удирдах болно. Ассири манай нутгийг довтолж, Нутаг дэвсгэрийг минь талхлахад Тэр биднийг үүнээс аврах болно.


Дайсан минь харах болно. “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж Надад хэлсэн тул ичгүүр түүнийг нөмрөх болно. Одоо тэрээр гудамжны шавхай мэт гишгэгдэх болно. Нүд минь түүнийг нь бас харна.


Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн, Амьтдынх нь сүйрэл чамайг айлгах болно. Энэ нь газар нутаг, суурин ба оршин суугчдад нь Хүмүүсийн үйлдсэн цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир Тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд Бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, сууринд Оршин суугчдад нь үйлдсэн Хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Би Моабын элэглэлийг, Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо. Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж, Нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.


«Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг та нар мэдэх болно.


Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.


Гудамжинд тоглож буй хөвгүүд охидоор хотын гудамжнууд дүүрэх болно” гэв.


“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ.


Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.


Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв.


Саул хөсөр унан —Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод —


ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Нүднийхээ цэцгий мэт хамгаалсан.


Бурхан шударга тул та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,


Эцэг нь Хүүгээ ертөнцийн Аврагчаар илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa