Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 2:10 - Ариун Библи 2013

10 Сион охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Сионы охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Зехариа 2:10
41 Mawu Ofanana  

Тэгэхэд би “Харагтун, би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн байдаг.


Та өндөрт гарч, олзолсон олзлолоо дагуулжээ. Та хүмүүсийн дунд өглөг авсан, Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.


Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


ЭЗЭНээр золигдогсод эргэж, Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно.


түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.


Далай уруу орогч ба дотор нь буй бүгд, Арлууд болон дээр нь оршин суугчид аа. ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг дэлхийн хязгаараас магтагтун.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож, Боол Иаковаа ЭЗЭН аварлаа гэж Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно.


Яв, яв. Тэндээс гар! Бузар юманд бүү хүр! Тэндээс гараад, цэвэр бай! ЭЗЭНий сав суулгыг тээгчид ээ


Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи, Баярлан хашхирагтун. Төрөх зовлон үзээгүй чи, Бахдан дуулж, хашхирагтун. Учир нь орхигдсон эмэгтэйн хөвгүүд нь Гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан Сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж, Сүйт бүсгүй үнэт чулуугаар гоёдог шиг Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж, Зөвт байдлын нөмрөгөөр бүтээв.


Үүнийг үзээд зүрх тань баясаж, Яс тань ургамал ногоо мэт сэргэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин дайснуудаа Тэр зэвүүцнэ.


Тэдэн дотроос талархлууд, Баярлан цэнгэгч хүмүүсийн дуу хоолой гарна. Би тэднийг олшруулж, Тэд цөөрөхгүй. Бас тэднийг хүндэтгэж, Тэд өчүүхэн байхаа болино.


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, Тэд дахин хэзээ ч доройтохгүй.


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “Түг түмдийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Орших газар минь бас тэдэнтэй хамт байна. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.


Хотын тойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь “ЭЗЭН тэнд” гэж байх ёстой гэв.


Би та нарын дунд алхаж, Би та нарын Бурхан болно. Та нар Миний ард түмэн болно.


Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.


Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр шугам Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Миний уулсын хөндийгөөр та нар зугтах болно. Учир нь уулсын хөндий нь Азелд хүрэх юм. Тийм ээ, та нар Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд тохиолдсон газар хөдлөлтөөс зугтсан шигээ зугтана. Тэгээд миний Бурхан ЭЗЭН ирэх бөгөөд бүх ариун нэгнүүд Түүнтэй хамт байна.


«Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг та нар мэдэх болно.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.


ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”


Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.


“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Есүс —Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн уруу очиж түүнтэй амьдарна.


ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмэн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, эцэг өвгөд чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


Ефес дэх чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч, долоон алтан дэнгийн дундуур алхагч Нэгэн ийнхүү айлдаж байна.


Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa