Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 14:4 - Ариун Библи 2013

4 Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг уруу, нөгөө тал нь өмнө зүг уруу нүүх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг уруу, нөгөө тал нь өмнө зүг уруу нүүх болно.

Onani mutuwo Koperani




Зехариа 14:4
16 Mawu Ofanana  

Харин Давид, Чидун өгсүүр өөд мацахдаа уйлан толгойгоо бүтээж, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ард олон толгойгоо бүтээж, уйлан явав.


ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов.


Тэнгисийн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид мөн газрын гадарга дээрх бүх хүн оршихуйд минь чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.


Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, Эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины гулдан хаалганаас Нэгдүгээр гулдан хаалганы газрын цаадах Булангийн гулдан хаалга хүртэл, Хананелын цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэл байрлал дээрээ үлдэнэ.


Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно.


Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.


“Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.


Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа чинь бүтнэ гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa