Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 14:11 - Ариун Библи 2013

11 Хүмүүс тэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Иерусалим нь аюулгүй орших болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Хүмүүс тэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Иерусалим нь аюулгүй орших болно.

Onani mutuwo Koperani




Зехариа 14:11
21 Mawu Ofanana  

Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр Хэрэм, бэхлэлт босгожээ.


Нутагт чинь хүчирхийлэл, Хил хязгаарын чинь дотор Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж, Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.


“Миний бүтээх шинэ тэнгэр, шинэ газар Миний өмнө зогсох мэт Та нарын үр удам ба нэр чинь ч зогсоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үхдэл чандруутай бүхий л хөндий болон Кидрон гуу хүртэлх бүх талбай, зүүн тийш Адууны гулдан хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй эсвэл хөмрөгдөхгүй.”


Үзэгтүн, уур, хилэн хийгээд их зэвүүцлээрээ Би тэднийг зайлуулсан бүх нутгаас цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.


Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулна. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ болно. Би тэднийг байрлуулж, олшруулж, ариун газраа тэдний дунд мөнхөд байлгана.


Тэгэхэд та нар Намайг Ариун уул Сиондоо оршигч, Бурхан ЭЗЭН чинь мөн гэдгийг мэдэх болно. Иймээс Иерусалим ариун болж, Харийнхан хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.


Харин Иуда өнө мөнхөд, Иерусалим үеийн үед суурьшилтай байна.


Би бас тэднийг газар дээр нь тарина. Миний тэдэнд өгсөн газраас Тэд дахин сугалагдахгүй” гэж Бурхан ЭЗЭН чинь айлдаж байна.


Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина.


түүнд —Гүй, тэр залуутай ярьж, “Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно” гэж хэл.


Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Өвгөд хөгшид дахин Иерусалимын гудамжинд сууцгааж, хүн бүр нас сүүдрийнхээ хэрээр гартаа таягтай байна.


Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан нь болно гэв.


ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд өгөв. Израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн сүйрүүлэв. Тэр газрын нэрийг Хорма гэж дуудах болжээ.


Израиль амар төвшин сууж, Иаковын булаг нь үр тариа, шинэ дарсны газарт ганцаархнаа байна. Түүний тэнгэр бас шүүдэр буулгадаг.


Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.


Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa