Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 14:10 - Ариун Библи 2013

10 Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины гулдан хаалганаас Нэгдүгээр гулдан хаалганы газрын цаадах Булангийн гулдан хаалга хүртэл, Хананелын цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэл байрлал дээрээ үлдэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины Дааман Хаалганаас Нэгдүгээр Дааман Хаалганы газрын цаадах Булангийн Дааман Хаалга хүртэл, Хананелын Цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэлх байрлал дээрээ үлдэнэ.

Onani mutuwo Koperani




Зехариа 14:10
28 Mawu Ofanana  

Тэр үед Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов.


Тэгээд Израилийн хаан Иехоаш, Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.


Тэдний суурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот,


Левичүүдийн үлдсэнд нь буюу Мерарийн хөвгүүдэд Зебулуны овгоос Риммоног бэлчээртэй нь хамт, Таборыг бэлчээртэй нь,


Тэгээд Израилийн хаан Иоаш, Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газар нураав.


Үүнээс гадна, Уззиа Иерусалимд Булангийн гулдан хаалга, Хөндийн гулдан хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв.


Ефраимын гулдан хаалга дээгүүр, Хуучин гулдан хаалга, Загасны гулдан хаалга, Хананелын цамхаг ба Зуутын цамхгаар дамжин, Хонины гулдан хаалга хүртэл яваад тэд Харуулын гулдан хаалган дээр зогсоцгоов.


Тэгээд тэргүүн тахилч Елиашиб ах дүү тахилчдынхаа хамт босон, Хонины гулдан хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалганы самбаруудыг нь тогтоов. Тэд Зуутын цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын цамхгийг ариусгав.


Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама цочирдож, Саулын Гибеа зугтав.


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.


тэрээр эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд дааман хаалганд түүнийг дөнгөлөв.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн Амьдардаг газруудад нь өршөөл үзүүлнэ. Балгасан дээрээ хот дахин баригдаж, Ордон зөв газартаа босох болно.


Түүнийг Бениамины гулдан хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү Ирийа хэмээх нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр —Чи халдеичууд уруу оргоод явж байна! гээд эш үзүүлэгч Иеремиаг баривчлав.


Тэгтэл хааны өргөөнд байсан тайган, етиоп хүн Ебед-мелех нь Иеремиаг тэд усан санд хийснийг сонсжээ. Хаан, Бениамины гулдан хаалган дээр сууж байв.


Тэр өдөр Давидын нурсан асрыг Би босгож, Цөмөрхийнүүдийг нь шавж битүүлнэ. Балгаснуудыг нь босгож, Эртний өдрүүдийнх шиг нь дахин барина.


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүнээр тохоогдон, Толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана.


Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина.


түүнд —Гүй, тэр залуутай ярьж, “Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно” гэж хэл.


ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”


Лебаот, Шилхим, Аин, Риммон зэрэг бүгд хорин есөн хот тосгод билээ.


Бениамин овгоос Гибеон хотыг бэлчээртэй нь, Гебаг бэлчээртэй нь,


Үлдэгсэд нь эргэж, цөл тийш Риммоны хад уруу зугтаасан боловч израильчууд зам дээр тэднээс таван мянгыг нь барьж аваад, үлдсэнийг нь Гидом хүртэл нэхэн хөөж, тэднээс хоёр мянган хүнийг алав.


Харин зургаан зуун хүн эргэн, цөл тийш Риммоны хад уруу зугтаан, тэд Риммоны хаданд дөрвөн сар байв.


Тэгээд даяар хотол түмэн Риммоны хаданд байгаа Бениамины хөвгүүд уруу үг илгээж, тэдэнд эвлэрлийг тунхаглав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa