Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 12:4 - Ариун Библи 2013

4 Тэр өдөр Би хүлэг бүгдийг самууруулан, морьтонгуудыг нь галзууруулан цохино. Харин ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих зуур Би Иудагийн гэрийн дээгүүр харуулдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэр өдөр Би хүлэг бүгдийг самууруулан, морьтонгуудыг нь галзууруулан цохино. Харин ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих зуур Би Иудагийн гэрийн дээгүүр харуулдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Зехариа 12:4
24 Mawu Ofanana  

Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд, “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай.


Тэр тийшээ морьд, тэрэгнүүд болон их цэргийг илгээв. Тэд шөнөөр ирж, хотыг бүслэв.


Тэд түүн уруу буун ирэхэд Елиша, ЭЗЭНд залбиран —Энэ хүмүүсийг сохор болгооч, би гуйж байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ.


Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай!


Өө, Бурхан минь, энэ газар дахь залбиралд мэлмий тань тунгалаг, сонор тань соргог болтугай.


Энэ газар дахь залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний сонор соргог байх болно.


Сонор тань соргог, мэлмий тань нээлттэй байж, зарц нар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс, Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч. Танд, би болон миний эцгийн гэр тэрсэлсэн. Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гэм нүглийг улайж байна.


Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид, Дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ.


ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмийгээ нээн хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн бүх үгийг сонсооч.


Учир нь Би сайны төлөө мэлмийгээ тэдэн дээр тогтоох бөгөөд тэднийг энэ нутагт дахин авчирна. Би тэднийг барьж босгох бөгөөд унагахгүй, тэднийг тарьж суулгах бөгөөд зулгааж тастахгүй.


Би чамайг эргүүлж, эрүүнд чинь дэгээнүүд зоож, чамайг цэрэг, морь, морьтон бүрэн зэвсгээр хувцасласан бүхэнтэй бас илд ба халхавч бамбайтай их чуулганы хамтаар Би гарган авчирна.


Та нар Миний ширээнд морьд, тэрэгчид, хүчит эрс болоод бүх дайчнаар цадна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, хоосролыг маань бас нэрээр тань нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид зөвт байдлаасаа бус, харин агуу энэрлээс тань Таны өмнө гуйлтаа өргөж байна.


Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих Хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно.


Тэр өдөр Иерусалимд асар их гашуудал болох нь Мегиддогийн тал дахь Хададриммоны гашуудал мэт байх юм.


Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.


Иудагийн тэргүүлэгчид зүрхэндээ “Иерусалимын оршин суугчид бол тэдний Бурхан, түг түмдийн ЭЗЭНээр дамжуулан бидэнд хүчирхэг тусламж болдог” гэлцэнэ.


Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина.


Мөн энэ гамшигтай адил гамшиг морь, луус, тэмээ, илжиг, бүх мал дээр бууж эдгээр хуарангуудад байх болно.


Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ. Би Өөрийн мэлмийгээр харсан учир Ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.


Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна.


ЭЗЭН, чамайг галзуу, сохор, зүрхний солио өвчнөөр цохино.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa