Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 12:2 - Ариун Библи 2013

2 “Үзэгтүн, Би Иерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Иерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 “Үзэгтүн, Би Иерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Иерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно.

Onani mutuwo Koperani




Зехариа 12:2
15 Mawu Ofanana  

Сайн хутгасан бөгөөд хөөсөрч буй дарстай аяга ЭЗЭНий мутарт байна. Тэрээр түүний дотроос цутгаж байна. Дэлхийн бүх гэм буруутнууд Шавхрууг нь шавхан уух болой.


Өөрөө сэрэгтүн, өөрөө сэрэгтүн, Босогтун Иерусалим аа! ЭЗЭНий мутрын хилэнгийн аяганаас чи уусан, Согтуурлын аяганы шавхрууг ч уусан.


Учир нь Израилийн Бурхан, ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Мутраас минь уур хилэнгийн дарсны энэ аягыг авч, Миний чамайг илгээх бүх үндэстэнд түүнийг уулга.


Тэгээд би ЭЗЭНий мутраас аягыг авч, ЭЗЭНий намайг илгээсэн бүх үндэстэнд түүнийг уулгав.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, аяганаас уухаар яллагдаагүй хүмүүс заавал ууна. Чи бүрэн шийтгэгдэхгүй нэгэн мөн үү? Чи шийтгэгдэхгүй орхигдохгүй, харин чи заавал уух болно.


“Би түүний ноёд, мэргэд, Түүний захирагчид, удирдагчид Хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.


Вавилон нь ЭЗЭНий гарт Бүх дэлхийг согтоох алтан аяга байв. Үндэстнүүд дарснаас нь уусан билээ. Тиймээс үндэстнүүд галзуурцгааж байна.


Юунд бид амар сууна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, Тэнд хамтдаа сөнөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул Бурхан ЭЗЭН маань биднийг сөнөөхөөр яллаж, Бидэнд хортой ус уулгахаар өгчээ.


Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно. Одоо чи өөрөө уун, нүцгэн биеэ дэлгэгтүн. ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам дээр ирж, Асар их гутамшиг алдрын чинь дээр буух болно.


Мөн Иуда ч Иерусалимд дайтна. Хүрээлэн буй бүх үндэстнүүдийн эд баялаг болох алт, мөнгө, хувцас хунар асар ихээрээ цуглана.


Би Иерусалимын эсрэг тулалдуулахаар бүх үндэстнүүдийг цуглуулна. Хот эзлэгдэж, гэр орнуудыг тонон, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хотын хагас нь цөлөгдөх боловч ард түмний бусад нь хотоос таслагдахгүй.


тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.


Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдаж, Бурхан догшин уур хилэнгийнхээ дарсны аягыг түүнд өгөв.


Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин ихээр буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин ихийг найруулж өг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa