Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 11:5 - Ариун Библи 2013

5 Тэднийг худалдан авч нядлагсад нь шийтгүүлэлгүй, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тэднийг худалдан авч, нядлагсад нь шийтгүүлэлгүй явж, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.

Onani mutuwo Koperani




Зехариа 11:5
27 Mawu Ofanana  

Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.


Би тэдэнд —Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүс нараа чадах чинээгээрээ төлөөс гарган чөлөөлсөн атал та нар ах дүүсээ өөрсдийнхөндөө худалдаж байна гэнэ үү? Тэгээд бидний хэн нь хэндээ төлөөс төлөн тэднийг чөлөөлөх болж байна гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй.


Израиль нь ЭЗЭНд ариун агаад Ургацынх нь анхны жимс байлаа. Түүнээс идсэн бүгд буруутай болж, Тэдэнд хор хөнөөл учирдаг байсан» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гээрэй хэмээв.


Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив. Тэдний дайснууд «Бид буруугүй, Учир нь тэд жинхэнэ Хоньчин, Эзэний эсрэг, Эцэг өвгөдийнхөө Найдварын эсрэг Нүгэл үйлдсэн» гэж хэлжээ.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа, Би тэднээс хонинуудаа шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ болино. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээнэ. Харин Би хонин сүргээ тэдний идэш болгохгүйн тулд амнаас нь аварна» гэв.


Та нар бөөрөөрөө бас мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас


Хонин сүрэг минь бүх уулаар, өндөр толгод бүрээр төөрөлдөв. Хонин сүрэг минь газрын бүх гадаргаар тараагдав. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв.»”


Ефраим “Үнэхээр би баян болсон. Би өөртөө эд баялгийг олсон. Бүх хүч хөдөлмөр дотор минь Нүгэл гэхээр хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.


Гэвч Египет газарт байх үеэс Би Бурхан ЭЗЭН чинь байсан. Товлогдсон найрын өдрүүдийнх шиг Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд зөвт нэгнийг мөнгөөр, Гачигдсаныг хос шаахайгаар худалдсан.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй өөр газраар давж ордог нь хулгайч, дээрэмчин мөн.


Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.


Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.


шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидун тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв.


Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa