Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 11:17 - Ариун Библи 2013

17 Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхий еэ! Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно! Түүний гар нь бүхлээрээ хатаж, Баруун нүд нь сохор болно”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхийлөлтэй еэ! Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно! Түүний гар нь бүхлээрээ хатаж, баруун нүд нь сохор болно”.

Onani mutuwo Koperani




Зехариа 11:17
28 Mawu Ofanana  

Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах, Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан —Түүнийг баригтун гэж зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь хатангиршиж, буцаад өөр уруугаа татаж чадахгүй болов.


Учир нь ЭЗЭН та нар дээр Гүн нойрны сүнсийг цутгаж, Эш үзүүлэгчид та нарын нүдийг хааж, Үзмэрчид та нарын толгойг битүүлэв.


Юунд ч ашиггүй бурхан, цутгамал хөргийг хэн үйлдсэн бэ?


Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс, Сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иудагийн хааны гэрт очоод тэнд энэ үгийг хэл.


Хөөрхий еэ! “Бэлчээрийн минь хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид оо!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн хэлж, худал хуурмагаараа болон болчимгүй сайрхлаараа хүмүүсийг минь төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал сүнсээ дагаж буй ухвар мөчид эш үзүүлэгчид хөөрхий еэ.


Хүний хүү чи, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэр хоньчдод “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид хөөрхий еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой бус уу?


Терафим ёс бусыг ярьж, Мэргэчид худлыг үзэн, хуурамч зүүднүүд хэлж, Дэмий хоосон тайвшруулах тул Хүмүүс хонь мэт төөрөн, Хоньчингүй учир зовно.


ЭЗЭН надад “Тэнэг хоньчны хэрэгслийг өөртөө дахин ав.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Сүмээр тангараглагч нь хамаагүй. Харин сүмийн алтаар тангараглагч нь үүрэгтэй” гэдэг.


«Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатууруулсан. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэх байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан юм» гэсэн.


Есүс түүнд —Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав.


Тэгвэл юу болох вэ? Израиль эрснээ олж авсангүй. Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ.


Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнц дэх шүтээн гэгч нь юу ч биш бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.


Харагтун, Би чиний тэнхээг, чиний эцгийн гэрийн тамирыг тасалж, гэрт чинь өвгөн настан үгүй болох өдөр айсуй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa