1 Ливан аа, хаалгуудаа онгойлго Хуш моддыг чинь гал залгиг.
1 Ливан аа, хаалгуудаа онгойлго. Хуш моддыг чинь гал залгиг.
Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг Хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг Хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”
Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан Тэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй, Маш өндөр, орой нь үүлэн дунд байсан.
Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн, Амьтдынх нь сүйрэл чамайг айлгах болно. Энэ нь газар нутаг, суурин ба оршин суугчдад нь Хүмүүсийн үйлдсэн цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.
Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир Тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд Бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, сууринд Оршин суугчдад нь үйлдсэн Хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.
Уул өөд явж, мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл Би үүнийг чинь таашаан, алдаршуулагдах юм гэж ЭЗЭН айлдаж байна. —
Тэднийг Би Египетийн газраас буцаан авчирна. Ассириас тэднийг цуглуулна. Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна. Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй.
Майлс мод оо, уйлагтун. Учир нь хуш мод унаж, Сүр жавхлант модод устгагдлаа. Башаны царс модод оо уйлагтун. Түнэр ой доош буув.
Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина.
Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина.