Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 10:9 - Ариун Библи 2013

9 Ард түмнүүдийн дунд Би тэднийг тараахад Алс холын орнуудад тэд Намайг санана. Тэд үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Тэднийг Би ард түмнүүдийн дунд тараахад алс холын орнуудад тэд Намайг санана. Тэд өөрсдийн үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ.

Onani mutuwo Koperani




Зехариа 10:9
24 Mawu Ofanana  

Харин та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл, та нар тэнгэрийн хамгийн алс хэсэгт туугдан тараагдсан байсан ч Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна” гэсэн билээ.


Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг, хот бүрд, газар бүхэнд иудейчүүдэд баяр хөөр, баясгалан, найр, ёслолын өдөр болов. Иудейчүүдээс айх айдас дээр нь нөмөрсөн тул нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов.


Чи боол минь учраас “Иаков болон Изриаль аа, Эдгээрийг санагтун. Би чамайг бүтээсэн. Чи Миний боол. Израиль аа, Би чамайг мартахгүй.


Өөрийг нь итгэн хүлээгчийн төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг Өнө эртнээс нааш хэн ч сонсоогүй, Нэг ч чих дуулаагүй, нүд үзээгүй.


Тэд дэмий хоосон ажиллахгүй, Зовлонгийн төлөө хүүхэд төрүүлэхгүй. Учир нь тэд ба хойч үе нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн үр удам билээ.


Би Иаковаас үр удмыг, Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна. Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн Зарц нар минь тэнд амьдарна.


“Үзэгтүн, Би Израилийн гэр болон Иудагийн гэрийг хүний үр ба адгуус амьтны үрээр тарьж суулгах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Илднээс зугтагчид аа, та нар явцгаа! Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана, Иерусалим бодол санаанд чинь орог.


Тэгээд Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж Миний хэрхэн шаналсныг олзлогдоод хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд та нарын доторх хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно.


Өөрийнхөө төлөө Би Үүнийг газарт тариална, Ло-рүхамаг бас өршөөж, Ло-аммид «Та нар Миний ард түмэн» хэмээхэд «Та бол миний Бурхан» гэж Тэд хэлэх болно.”


“Учир нь, харагтун, Би тушааж байна. Буудайг шигшүүрээр шигшдэг лугаа адил Израилийн гэрийг бүх үндэстний дунд Би сэгсрэх болно. Гэвч нэг ч хайрга газарт унахгүй.


Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт, Өвс ногоон дээр орохдоо хүнээс үл хамаарч, Хүмүүний хөвгүүдийг эс хүлээх бороо мэт байх болно.


Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа. Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей ба Самарийн нутгуудаар тархав.


Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв.


Хэрэв та төрөлхийн зэрлэг модноос тастагдаад тэр чанарынхаа эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэр тусмаа төрөлхийнх нь төрөлх модондоо залгагдах биш үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa