Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 1:6 - Ариун Библи 2013

6 Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин, “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн юм»”.

Onani mutuwo Koperani




Зехариа 1:6
46 Mawu Ofanana  

Иехүд хандан “Чиний дөрвөн үеийн хөвгүүд Израилийн хаан сэнтийд заларна” гэж айлдсан ЭЗЭНий үг энэ бөгөөд тийнхүү биелэгджээ.


Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга. Эргэгтүн, миний шударга нь үүнд байна.


Кедарын хөвгүүдийн хүчит эрсийн үлдсэн тоо нь цөөн байх болно” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлджээ.”


Би боолуудынхаа үгийг баталж, Элч нарынхаа зорилгыг гүйцэтгэдэг. Би Иерусалимд «Чи оршин суугчидтай болно», Иудагийн хотуудад «Та нарыг босгох бөгөөд Нуранги балгаснуудыг Би дахин босгоно» гэж хэлдэг.


“Хөөрхий, цангагч бүр ээ, ус уруу ирэгтүн. Мөнгөгүй нэгэн ээ, ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүй, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.


Амнаас минь гарсан Миний үг Над уруу хоосон буцаж ирэхгүй, Харин юу хүссэнийг минь хэрэгжүүлж, Юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ.


Зүрхнийхээ зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар Үүнийг тодорхой ойлгох болно.


Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон оршин суугчид дээр нь гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нарт илгээсэн билээ гэж хэлэв.


Ингээд эш үзүүлэгч Хананиа яг тэр жилийн долдугаар сард үхэв.


Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелжээ. Үзэгтүн, Та хардаг билээ.


“Ондоо хуйлмал номыг дахин авч, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал номд байсан урьдын бүх үгийг түүн дээр бич.


“Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотын сайн сайхны төлөө бус, гай гамшгийн төлөө Өөрийн үгсийг авчруулж, тэр өдөр тэдгээр нь чиний өмнө биелэгдэх болно.


Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий төлөө өөрсдийгөө хозол, зүрхээ хозлуулагтун. Эс тэгвэл та нарын үйлсийн муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч шатан хэн ч унтрааж чадахгүй”


Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. — Иерусалим ба Иудагийн бүх хот дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч дотор нь амьдардаггүй.


Илднээс зугтагч хүмүүс Египет нутгаас Иудагийн нутагт цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египет нутагт цагаачлахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд нь хэний үг хүчтэйг, Минийх үү эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно.


Үгс минь та нарын эсрэг хор хөнөөлийн төлөө үнэхээр зогсох болно гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд Би та нарыг энэ газарт шийтгэх гэж байгаа нь та нарын хувьд тэмдэг болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс хилэн минь, уур минь асгарч, Иудагийн хотуудад, Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд энэ өдөр байгаа шигээ тэдгээр нь балгас, зэлүүд газар болсон.


Тиймээс түг түмдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи энэ үгийг хэлсэн тул Үзэгтүн, Би аманд чинь үгсээ тургих гал болгон хийе, Түүнд чинь шатах түлээ нь энэ хүмүүс болог.


“ЭЗЭН зөвт. Учир нь би тушаалынх нь эсрэг тэрсэлжээ. Хүмүүс ээ, та бүгд сонсоцгоо, Өвдөлтийг минь харцгаа. Онгон охид ба залуус минь Олзлогдон одсон билээ.


ЭЗЭН зорьсноо хэрэгжүүлэв. Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан үгээ Тэрээр гүйцэлдүүлэв. Тэр эс өршөөн доош чулуудаж, Дайснуудыг чинь та нарын дээр баясгав. Тэрээр өстнүүдийн чинь чадлыг харин өргөмжлөв.


Нүгэл үйлдэн, тэрсэлсэн Биднийгээ Та эс уучлав.


Бузарласан замууд ба үйлдэлээ та нар тэнд санах болно. Та нар үйлдсэн муу муухай хамаг зүйлээсээ болж өөрсдөө өөрсдөөсөө эгдүүцэн жигших болно.


Тэгээд тэр надад —Хүний хүү! Энэ яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, найдлага маань тасраад, бид бүрмөсөн таслагдав” гэлцдэг.


Энэ бүхэн Небухаднезар хаанд биелэв.


Гэсгээлийн өдөр Ефраим эзгүйрнэ. Израилийн овгууд дээр зайлшгүй болох юмыг Би тунхагласан.


Бүх ёрын муу нь Гилгалд байна. Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ! Үйлсийнх нь булай муугаас болж Би тэднийг гэрээсээ хөөж гаргана. Би тэднийг цаашид хайрлахгүй. Бүх ноёд нь тэрслэгчид билээ.


Миний ард түмний доторх бүх нүгэлтэн, «Гай зовлон биднийг нөмрөхгүй, бидэнд учрах ч үгүй» гэж хэлэгсэд Бүгд илдэнд үхэх болно.


Дариусын хоёрдугаар онд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн нь энэ билээ.


Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Гэвч та нар ингэхгүй аваас харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдэх бөгөөд нүгэл чинь та нарыг олно гэдгийг сайн мэдтүгэй.


Мөн тэдэнд хийхээр төлөвлөснөө Би та нарт хийх болно” хэмээн хэлэгтүн гэж айлдав.


Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.


Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.


Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ.


Хорон мууг үйлдэн Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гарын чинь ажил үйл бүрд хараал, үймээн самуун, хатуу зэмлэл илгээх болно.


Түүний чамд тушаасан тушаал, зарлигуудыг сахихаар чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дагаагүй учир энэ бүх хараал чам дээр бууж, чамайг нэхэн дагасаар эцэст нь чамайг устгана.


Гэвч ах дүү нар аа, та нар харанхуйд байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa