20 Дараа нь ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв.
Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан. Гэвч тэд зовлон шаналантай үедээ Таныг дуудахад Та тэнгэрээс сонсож, Аугаа энэрлээрээ тэднийг дарлагчдын гараас аврах аврагчдыг Та тэдэнд өгсөн.
Төмрийн дархан багаж зэвсгээрээ цогшсон нүүрсэн дээр бүтээлээ хийж, шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирдан, уух усгүй бол ядарна.
Аврагч нар Есавын уулыг шүүхээр Сион уул өөд өгсөж, Хаанчлал ЭЗЭНийх болно.
Хаалганы чинь түгжээ хүрэл төмөр болж, Амьдрах өдрийн чинь уртад хүч чадал оршино.
Харин Израиль Египетээс гарч, Улаан тэнгис хүртэл цөлийг туулан явж Кадешт ирэхдээ
Дараа нь тэд цөлийг туулан Едом болон Моабын газрыг тойрч Моабын нутгийн зүүн талаас нь ирж, Арноны цаана буудаллав. Гэвч Арнон нь Моабын хил тул тэд Моабын газар нутагт орсонгүй.
Тэгэхэд Иеруббаал, Бедан, Иефта, Самуел нарыг ЭЗЭН илгээж, тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас та нарыг аварсан билээ. Тэгээд та нар аюул заналгүй амьдран суув.