2 Чиний өвөг дээдэст ЭЗЭН ихэд хилэгнэсэн.
энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хараал ба эзгүйрэл болно гэсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө зүрх чинь зөөлөрч, чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө хувцсаа уран уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Хэдий тийм боловч, Өөрийг нь хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан уур хилэнгийнхээ хатуу ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй.
Бидний ёрын муу үйлийн асар их ялаас болж бидний дээр ирсэн энэ бүхний эцэст Бурхан минь, Та бидний хилэнцээс хавьгүй хөнгөн шийтгэж, бидэнд энэ мэт үлдэж хоцрогсдыг өгснөөс хойш
Бурхан, Та биднээс татгалзсан. Та биднийг няцалсан Та уурлан хилэгнэсэн. Бидэн уруу эргэн хараач.
Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тиймээс Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.
Тиймээс хилэн минь, уур минь асгарч, Иудагийн хотуудад, Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд энэ өдөр байгаа шигээ тэдгээр нь балгас, зэлүүд газар болсон.
Өдгөөг үзээгүй эцэг өвгөдийн нүгэл энэ гайг авчрав. Өнөө бид шийтгэлийг нь үүрэн тэмтчиж байна.
Тийнхүү Би дээрээс нь зэвүүцэлээ асгалаа. Би уурынхаа галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би толгой дээр нь хариу болгон буулгав гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.
Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан»
Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд, түг түмдийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түг түмдийн ЭЗЭНээс үлэмжийн их уур хилэн ирсэн.
Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өвөг дээдэс Намайг өдөөн уурлуулах үед Би та нарт хор хөнөөл учруулахаар төлөвлөж, эс зөөлрөв” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаад
Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ та нар Түүнээс урвагсад мөн алуурчид болцгоожээ.