Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 1:19 - Ариун Библи 2013

19 Надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хандан би —Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад —Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Надтай ярилцаж байсан тэнгэр элчид хандан би —Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад —Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.

Onani mutuwo Koperani




Зехариа 1:19
20 Mawu Ofanana  

Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийж —ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэх болно гэжээ.


Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод,


Тэгэхэд тэр нутгийн ард түмэн Иудагийн хүмүүсийн гарыг сулруулж, цаашид барихад нь айлгаж байв.


Артаксерксийн өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг арам хэлээр бичигдэж арамаас орчуулагдсан болно.


Тэр үед Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж —Та нарт энэ өргөөг барьж, энэ хэрмийг гүйцээж дуусгах зарлиг хэн өгсөн юм бэ? гэцгээв.


Бардамнагчдад Би “Бүү бардамна” Буруутуудад “Эврээ бүү өргө.


Эврээ өндөрт бүү өргө. Бүдүүн хүзүүгээр бүү ярь” гэв.


Моабын эвэр тастуулж, гар нь хугарав” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Маалинган хувцастай, голын усан дээр зогсогч хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд орших Нэгэнээр тангараглан —Тэр нь нэг үе, хоёр үе, тэгээд хагас үеийн туршид болох бөгөөд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэхийг би сонслоо.


Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асуув. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв.


“Бид өөрсдийн хүчээр Карнаимыг авсан биш үү? гэж Ло-дебарт та нар баясдаг.


Үй олны тэргүүлэгчийг Өөрийнх нь жадаар Та нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.


Тэгээд би нүдээ өргөн хараад дөрвөн эврийг үзэв.


Би —Эдгээр нь юу хийхээр ирж байна вэ? гэсэнд тэр —Тэдгээр нь Иудаг тараасан эврүүд юм. Иймээс хэн ч толгой өндийгөөгүй. Харин эдгээр дархчууд тэднийг айлгахаар газар нутгийг нь тараах гэж Иудагийн эсрэг эврээ өргөгч үндэстнүүдийн эврүүдийг зайлуулахаар ирсэн гэлээ.


Би —Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэрэлч надад —Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв.


Тэгэхэд нь би —Чи хаашаа явж байна вэ? гэсэнд тэр надад —Иерусалимыг хэмжиж, түүнийг хэр урт, хэр өргөн болохыг нь үзнэ гэв.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өвөг дээдэс Намайг өдөөн уурлуулах үед Би та нарт хор хөнөөл учруулахаар төлөвлөж, эс зөөлрөв” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаад


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa