Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 1:15 - Ариун Библи 2013

15 Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан»

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Харин амар тайван буй үндэстнүүдэд Би маш их уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан».

Onani mutuwo Koperani




Зехариа 1:15
28 Mawu Ofanana  

Зам жимийг минь алдагдуулж, Хорлогдлоос минь ашиг олоход Хэн ч тэднийг эс хориглоно.


Маадгар хүмүүсийн доог тохуу, Бардамнагчдын доромжлолд Сэтгэл маань ханаж цадлаа.


Аяа ЭЗЭН, Иерусалимын өдөр едомчууд “Нураа, суурь хүртэл нь нураа” гэцгээж байсныг санаач.


Учир нь тэд Таны бут цохисон хүнийг хяхан хавчсан. Таны шархдуулсан хүний өвчин шаналлыг хөөрөлддөг.


Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч Мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж Золигч ЭЗЭН чинь айлдаж байна.


Тиймээс чамайг залгигч бүхэн залгигдах болно. Бүх дайсан чинь, тэдний хүн нэгбүр нь олзлогдон явах болно. Чамайг тоногчид тонуулах бөгөөд Чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн хөвгүүд, Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ. Тэднийг олзолсон бүхэн тэднийг чанга барьж, тэднийг явуулахаас татгалзав.


Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх муу муухай үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би хариуг нь өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хүний хүү чи, Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн.


Хөөрхий еэ, Сионд маадгар байгчид аа, Самарийн ууланд аюулгүй гэж бодогчид оо, Израилийн гэрийн очдог үндэстнүүдийн Ууганы алдартнууд аа!


Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж, Уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.


Гавирт моддын дунд зогсож байсан, ЭЗЭНий тэнгэрэлчид хандан тэд —Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав.


Чиний өвөг дээдэст ЭЗЭН ихэд хилэгнэсэн.


Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогссоор атал бие махбод нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө.


Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан —Харагтун, умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa