Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зехариа 1:12 - Ариун Библи 2013

12 Дараа нь ЭЗЭНий тэнгэрэлч —Түг түмдийн ЭЗЭН! Энэ далан жилийн туршид зэвүүцэгдсэн Иерусалим мөн Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Дараа нь ЭЗЭНий тэнгэр элч —Түмэн цэргийн ЭЗЭН, эдгээр далан жилүүдээр зэвүүцэгдэн байсан Иерусалим болон Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд

Onani mutuwo Koperani




Зехариа 1:12
24 Mawu Ofanana  

Эл цөлмөгдсөн газар нутаг энэ он жилүүдэд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.


Зэвүүцэл ба хилэнгээс тань болсон юм. Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн.


Та босож, Сионыг өрөвдөнө. Учир нь түүнийг нигүүлсэх цаг Тогтоосон цаг ирлээ.


Аяа Бурхан, мунхаглалыг минь Та мэддэг нь бөгөөд Ял зэм минь Танаас нууцлагдаагүй.


Бурхан, өстөн хэдий болтол тохуурхах вэ? Нэрийг тань дайсан мөнхөд хараан зүхэх гэж үү?


ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу? Хардалт тань гал шиг шатах уу?


Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг,


Би ард түмэндээ хилэгнэн Өв залгамжлалаа жигшиж, Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлэв.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Энэ газар хэдий болтол гашуудаж, Хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн учир Амьтад ба шувууд устгагдсан билээ. Учир нь тэд “Тэр бидний төгсгөлийг харахгүй” гэцгээсэн.


Наргин баясагчдын чуулалд би суугаагүй, би цэнгээ ч үгүй. Таны мутрын улмаас би ганцаараа суусан. Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд Би та нар дээр ирж, сайн үгээ та нарт биелүүлнэ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн Амьдардаг газруудад нь өршөөл үзүүлнэ. Балгасан дээрээ хот дахин баригдаж, Ордон зөв газартаа босох болно.


Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан —Эдгээр гайхамшгийн эцэс болтол хэр удах вэ? гэв.


ноёрхлын анхдугаар онд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.


ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ? Би Тан уруу “Хүчирхийлэл!” хэмээн ориловч, Та аврахгүй юм.


«Би шөнөөр үзэв. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь гавирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв.


Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?


Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa