Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зефаниа 3:20 - Ариун Библи 2013

20 Би та нарыг хамтад нь цуглуулах тэр цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд Та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө Амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Тэр цагт буюу Би та нарыг хамтад нь цуглуулах цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Зефаниа 3:20
32 Mawu Ofanana  

Замыг нь харанхуй, халтиргаатай болгож ЭЗЭНий тэнгэрэлчээр тэднийг хөөлгөөч!


Би гэрийнхээ дотор ханануудынхаа дунд Хөвгүүд охидынхоос ч илүү сайн гар ба нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.


Тарж бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Түүнд хэдийнээ цугларагсад дээр Би бусдыг бас цуглуулна.”


Хэдийгээр чи хаягдан үзэн ядагдаж, Хэн ч дайран өнгөрдөггүй байсан ч Би чамайг мөнхийн бахархал, Үеэс үед баяр хөөр болгоно.


Тэгэхэд үр удам нь үндэстнүүдийн дотор, Хойч үе нь хүмүүсийн дунд танигдана. Тэд ЭЗЭНий ерөөсөн үр удам гэдгийг Харсан бүгд нь мэдэх болно.


Тэд “ЭЗЭНий аварсан ариун ард түмэн” гэж нэрлэгдэх болно. Чи “Хаягдаагүй, Олдсон хот” гэж нэрлэгдэнэ.


Тэр босгон байгуулж, Иерусалимыг газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.


“Миний бүтээх шинэ тэнгэр, шинэ газар Миний өмнө зогсох мэт Та нарын үр удам ба нэр чинь ч зогсоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


«Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно.


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»


Учир нь, Би Өөрийн хүмүүс болох Израиль ба Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна.”


Тэдэнд Миний үйлддэг бүх сайныг сонсох газар дэлхийн бүх үндэстний өмнө энэ хот Надад баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулан Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.


Тэгэвч Би Содом ба түүний охидыг, Самари ба түүний охидыг олзноос сэргээн мөн тэдний хамт өөрийг чинь олзноос гаргана.


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө ариун байдлаа тэдний дотор үзүүлэх үед тэд зарц Иаковтаа өгсөн газарт минь суух болно.


«Би, төөрснийг нь хайн туугдсаныг нь буцааж, гэмтсэнийг боож өвчтэйг тэнхрүүлнэ. Харин тарган ба тэнхлүүнийг Би устгах болно. Би тэднийг шударга ёсоор тэжээнэ.»


Тиймээс чи эш үзүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Ард түмэн минь ээ! Би булшнуудыг чинь нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилийн нутагт авчрах болно.


Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна.


Тэр нутгийн хамаг ард олон ч хүртэл тэднийг булшлах болно. Би Өөрийгөө алдаршуулах өдөрт энэ нь тэдэнд нэр алдрыг авчирна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэгэхэд тэд Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь Би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулж, дараа нь тэднийг төрөлх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй.


Үзэгтүн, Иуда болон Иерусалимын хувь тавиланг сэргээх тэр өдрүүдэд болон цагт


Би олзлолоос Израиль түмнээ эргүүлж, Нуранги хотуудыг тэд дахин босгож амьдрах болно. Усан үзмийн төгөл тарьж, Дарсыг нь уун цэцэрлэгүүдийг байгуулж, Жимсийг нь идэх болно.


Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг нь цуглуулна. Израилийн үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ. Хашаан дахь хоньд, Бэлчээртээ байгаа сүрэг мэт Би тэднийг хамт байлгана. Тэд хүмүүстэй хамт шуугилдана.


Би доголонг нь үлдэгч, Хөөгдсөнийг нь хүчтэй үндэстэн болгож, ЭЗЭН Сион ууланд тэднийг Эдүгээгээс мөнхөд хүртэл хаанчилна.


Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана. Тэд тэнд бэлчих болно. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж, Тэдний амжилтыг сэргээнэ.


Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, Бүх дэлхийд тэдний ичгүүрийг Магтаал болон яруу алдраар солино.


Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв.


Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан нь болно гэв.


“Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг ерөөгдсөн гэж дуудах болно” хэмээн түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭН ч бас чамд амласан ёсоороо өнөөдөр чамайг Өөрийнхөө эрхэм нандин ард түмэн хэмээн зарлаж, Өөрийнхөө бүх тушаалыг сахиулна гэдгийг тунхагласан.


Мөн Тэрээр бүтээсэн бүх улс үндэстнийхээ дээгүүр хамгийн өндөрт магтаал, алдар, өргөмжлөлд чамайг тавих бөгөөд Түүний амласан ёсоор чи ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болох болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa