Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зефаниа 3:2 - Ариун Библи 2013

2 Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, Өөрийнхөө Бурханд ойртоогүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, ямар ч зааврыг хүлээн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй.

Onani mutuwo Koperani




Зефаниа 3:2
30 Mawu Ofanana  

Гэвч тэд Танд тэрслэн тэрсэлсээр Таны хуулийг ардаа орхисон. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд өөрсдийг нь ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аймшигт доромжлолыг үйлдсэн.


Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад Түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”.


Үнэндээ чи сахилгажуулалтыг үзэн ядаж, Үгсийг минь арагшаа хаядаг.


Харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд Би БУРХАН Эзэнийг Хоргодох газраа болгосон.


Учир нь тэд Бурханд үл итгэсэн, Авралд нь ч эс найдсан.


ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм. Мэргэн ухаан хийгээд сургамжийг Мунхгууд л үл тоомсорлодог ажээ.


“Сургамжийг ямар их үзэн ядав аа, би Гэсгээлтийг яасан их үл ойшоов оо, зүрх минь


Юунд та нар ташуурдуулах гээд байна? Юу гэж та нар урваж тэрслээд байна? Толгой нь нэлдээ өвчтэй, Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.


Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, Уруулаараа л Намайг хүндлэвч, Зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ.


Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.


Харин Иаков аа, чи Намайг дуудсангүй. Израиль аа, чи Миний төлөө зүдрээгүй.


Дорно зүгээс арамчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад Тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран Уур хилэн нь эргэхгүй, Мутраа сунгасан хэвээр байна.


Энэ чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь чи Намайг мартаж, Худал хуурмагт итгэсэн билээ.


Үр хүүхдүүдийг чинь Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлийг зөвшөөрөн авсангүй. Илд чинь сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Сайн сайхан үед чинь Би чамд хэлсэн боловч Чи «Би сонсохгүй!» гэсэн. Чи дуу хоолойг минь дагаагүй нь Залуугаасаа л зам чинь байв.


Тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Хэдийгээр тэдэнд дахин дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв.


“Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдад “Та нар үгсийг минь сонсож, зааврыг минь авах юм уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс ЭЗЭН, түг түмдийн Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй” хэмээв гэжээ.


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


Хүний хүү, түүнд хэл. “Чи зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, хураар услагдаагүй газар юм.”


Чамайг Би булай завхайрлаас чинь цэвэршүүлсэн атал Чи цэвэр бус байна. Би чам дээр хилэнгээ гүйцээх хүртэл Чи дахин цэвэршүүлэгдэхгүй.


ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно.


Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай.


хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa