Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зефаниа 3:12 - Ариун Библи 2013

12 Гэвч Би та нарын дунд даруу ба дорд хүмүүсийг үлдээж, Тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Гэвч Би та нарын дунд даруу болон дорд хүмүүсийг үлдээж, тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.

Onani mutuwo Koperani




Зефаниа 3:12
24 Mawu Ofanana  

Гэвч одоо богинохон хугацаанд Бурхан ЭЗЭН минь нигүүлсэлээ үзүүлэн биднийг үлдэгсэд болгон орхиж, ариун газартаа биднийг гадсаар аргамжсан. Ингэснээр Бурхан маань бидний нүдийг гэгээрүүлэн боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхсон.


ЭЗЭН тэдэнд тусалж, чөлөөлдөг. Дотор нь хоргоддог тул тэднийг Буруу хүнээс Тэр чөлөөлж, авардаг.


Үгээгүй гуйлгачингууд идэж, Ядуус аюулгүй амгалан хэвтэнэ. Үндсийг чинь Би өлсгөлөнгөөр үхүүлнэ, Үлдэгсдийг чинь ална,


Тэгвэл тэр харийн элч нарт Яаж хариулах вэ? Сионы суурийг ЭЗЭН тавьсан. Түүний ард түмнээс зүдэрсэн нь Хоргодох байр олно.”


Номой нэгний баяр хөөр ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж, Хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэндээ баясна.


Дотор чинь ЭЗЭНээс эмээх, Зарцынх нь дуу хоолойг дуулгавартай дагах, Харанхуйд явж, гэрэлгүй байх хэн бэ? Тэрээр ЭЗЭНий нэрд итгэж, Бурхандаа найдагтун.


Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, Түүнийг улиас юмуу царс мод шиг дахин шатаана. Түүнийг тайрахад хожуул нь үлдэнэ. Энэ хожуул нь ариун үр юм гэв.


Харин ЭЗЭНд итгэдэг, ЭЗЭН итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтэй еэ!


Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед та нараас үндэстнүүдийн дунд илднээс зугтаагсад байх болно.


Тэд Ассири нутгийг илдээр, Нимродын нутгийг ирт сэлмээр удирдах болно. Ассири манай нутгийг довтолж, Нутаг дэвсгэрийг минь талхлахад Тэр биднийг үүнээс аврах болно.


ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг.


Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов.


Би сүргийг нядлах үйл уруу нь хариулсан учир сүрэг зовов. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь Би Тааламж гэж дуудаад, нөгөөг нь Нэгдэл гэж дуудав. Ингээд Би сүргээ хариулав.


Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.


Түүний нэрд харийнхан найдах болно.»


Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм.


Исаиа дахин «Иессийн үндэс гарч ирнэ. Харийнхныг захирахаар босох Түүнд Харийнхан найдах болно» гэсэн юм.


Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?


Та нар Түүгээр дамжин Бурханд итгэсэн юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр итгэл хийгээд найдвар чинь Бурханд байх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa