Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зефаниа 2:9 - Ариун Библи 2013

9 Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. Би амьд! Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, Дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно”.

Onani mutuwo Koperani




Зефаниа 2:9
27 Mawu Ofanana  

Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон, Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Өтөг бууцны шавхайд сүрэл гишгэгдэх лугаа адил Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Харцаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд хамтдаа цуглан чам уруу ирж байна» «Би амьд!» хэмээн ЭЗЭН тунхаглан «Чи тэднийг чимэглэл мэт зүүж, Сүйт бүсгүй мэт тэднээр гоёх болно.


Түг түмдийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна. «Би амьд! Уулсын дундах Табортай адил эсвэл Тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирэг.


Моабын тухай. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдаж байна. “Небо, хөөрхий еэ! Сүйрчээ чи. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.


Аммоны хөвгүүдийн тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израиль ямар ч хөвгүүдгүй юу? Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу? Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, Хүмүүс нь тэдний хотуудад оршин суусан юм бэ?”


Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн үеийнх шиг тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй гэж ЭЗЭН айлдаж байна.


“Хазор цөөвөр чононуудын үүр, Мөнхийн зэлүүд газар болно. Хэн ч тэнд амьдрахгүй, Хүн тэнд оршин суухгүй” хэмээв.


Бурхан, Содом болон Гоморраг Хөршүүдийнх нь хамт хөмрүүлсэн үеийнх шиг Тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Моабын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Едомын хааны ясыг үнс болтол шатаасан тул


Ниневегийн төвд хонин сүргүүд, Төрөл бүрийн араатнууд хэвтэнэ. Бэгбаатар, зараа хоёулаа Баганануудынх нь орой дээр хоноглоно. Шувууд цонхон дээр нь дуулна. Эзгүйрэл босгон дээр нь байна. Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.


Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана. Тэд тэнд бэлчих болно. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж, Тэдний амжилтыг сэргээнэ.


Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй, Ер худал ярихгүй. Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй. Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөд Тэд хооллож, хэвтэх болно.


ЭЗЭН ариун оршихуйгаасаа бослоо. Махбодтой бүхэн Түүний өмнө дуугүй байгтун.»”


Гэвч Би амьд! Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно.


Учир нь «“Би амьд! Өвдөг бүр өмнө минь сөгдөж, Хэл бүхэн Бурханд өчиглөнө” гэж Эзэн айлдаж байна» гэж бичигдсэн байгаа.


Хөвгүүдийн чинь хойч үеийнхэн хийгээд алс газраас хүрч ирэх гаднын хүмүүс тэр газрын гай гамшиг болон ЭЗЭНий тэр газарт дэлгэрүүлсэн өвчнийг хараад,


“Бүх нутаг хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa