Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зефаниа 2:8 - Ариун Библи 2013

8 Би Моабын элэглэлийг, Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо. Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж, Нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Би Моабын элэглэлийг, Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо. Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж, нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.

Onani mutuwo Koperani




Зефаниа 2:8
19 Mawu Ofanana  

Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өнөөгийн моабчуудын өвөг билээ.


Бага охин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми гэж нэрлэсэн нь өнөөгийн аммончуудын өвөг билээ.


Моабын тухай зөн. Моабын Аар шөнөөр устгагдан сүйрч, Моабын Кир шөнөөр устгагдан сүйрчээ.


Бид Моабын бардам, хэт бардам, Ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ. Хоосон сайрхал нь хуурамч юм.


Өөрийн ард түмэн Израильд заяасан өв дээр зодолддог бүх хорон муу хөршүүдийн минь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.


Моабын тухай. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдаж байна. “Небо, хөөрхий еэ! Сүйрчээ чи. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.


Аммоны хөвгүүдийн тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израиль ямар ч хөвгүүдгүй юу? Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу? Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, Хүмүүс нь тэдний хотуудад оршин суусан юм бэ?”


ЭЗЭН, Та сонссон билээ, Зэмлэл хийгээд далд явуулга бүхнийг.


Хүний хүү чи, эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд ба доромжлолынх нь тухай ингэж айлдаж байна” гэж хэл. “Илд, илд сугалагдсан, аянга мэт байж залгихын төлөө аллагад өнгөлөгдсөн байна.


ЭЗЭНий үг надад ирж —


Чи Израилийн уулсын эсрэг “Тэд хоосорч, бидний идэш болон өгөгдсөн” гэж хэлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дайсан чиний эсрэг “Ха-ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов” гэж хэлсэн.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Моабын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Едомын хааны ясыг үнс болтол шатаасан тул


Тэд элэглэж, түг түмдийн ЭЗЭНий ард түмний эсрэг Ихэмсэг загнасан тул Бардам зангийнхаа хариуд тэд Үүнийг авах болно.


Дараа нь ЭЗЭН, Иошуад —Өнөөдөр Би та нараас Египетийн занал зүхлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газар өнөөг хүртэл Гилгал гэж нэрлэгддэг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa