2 “Би газрын гадаргаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2 “Би газрын гадаргуунаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
ЭЗЭН —Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.
Үнэндээ арамчуудын цэрэг цөөхөн тооны дайчидтай байв. Гэтэл иудачууд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг умартсан учраас тэдний үлэмж их цэргийг ЭЗЭН арамчуудын гарт оруулж өгчээ. Ингээд тэд Иоашийн дээр шийтгэлийг гүйцэлдүүлжээ.
Эл цөлмөгдсөн газар нутаг энэ он жилүүдэд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.
Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.
Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хотод буцааж авчирна. Тэд үүний эсрэг тулалдаж, үүнийг эзэлж аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй, зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэжээ.
Иудагийн хаан Иехоиакимын талаар чи «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи энэ номыг “Яагаад Вавилоны хаан лавтайяа ирж, энэ нутгийг устгаж, хүн ба адгуус амьтныг энд байхгүй болгоно” гэж бичив? гэж хэлэн шатаав.”
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”
ЭЗЭН зорьсноо хэрэгжүүлэв. Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан үгээ Тэрээр гүйцэлдүүлэв. Тэр эс өршөөн доош чулуудаж, Дайснуудыг чинь та нарын дээр баясгав. Тэрээр өстнүүдийн чинь чадлыг харин өргөмжлөв.
Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж Дэлхий эзгүйрнэ.