Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Зефаниа 1:12 - Ариун Библи 2013

12 Тэр цагт Би дэнлүүнүүдээр Иерусалимыг нэгжин, Сүнсээр царцанги хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд «ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Тэр цагт Би дэнлүүнүүдтэйгээр Иерусалимыг нэгжин, сүнсээр зогсонги хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд «ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.

Onani mutuwo Koperani




Зефаниа 1:12
19 Mawu Ofanana  

Төгс Хүчит Нэгэн гэж юу болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ? Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.


Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад Түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”.


Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Тэд завхарцгааж, жигшүүрт зүйлс хийдэг агаад Сайныг үйлддэг хүн алга.


Тэд “ЭЗЭН хардаггүй, Иаковын Бурхан анзаардаггүй” гэдэг.


“Тэр түргэн хийж, Ажил юугаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид


Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт Үл ярьж, эс явах тул тэднийгээ Өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул Тэднээс бүү эмээ.”


Моаб залуугаасаа л тайван байжээ. Шавар саван дотроо тэрээр сандаачуулагдаагүй байв. Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй, Цөллөгт ч яваагүй. Тиймээс тэрээр амтаа хадгалсан агаад Тааламжит үнэр нь өөрчлөгдөөгүй.


Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр сийлмэл хөргийнхөө өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.


ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.


Тэгэхэд Тэр надад —Израиль ба Иудагийн гэрийн хилэнц нь үлэмж их, нутаг нь цусаар дүүрч, хот нь ч гаж зүйлээр дүүрсэн байна. Учир нь тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээж байна.


Хөөрхий еэ, Сионд маадгар байгчид аа, Самарийн ууланд аюулгүй гэж бодогчид оо, Израилийн гэрийн очдог үндэстнүүдийн Ууганы алдартнууд аа!


Есавыг сандаачиж, Хэрхэн нууцлагдсан эрдэнэсийг нь Хайн гаргаж ирэх бол доо!


Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!


Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсанаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ.


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa