6 Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно гэв.
6 Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв.
ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ? Түүнд тэрээр сонгох ёстой замыг нь зааварчилна.
Өө ЭЗЭН, Таны гэсгээдэг, Бас хуулиасаа заадаг хүн ерөөлтэй еэ!
Би замыг нь үзсэн бөгөөд түүнийг эдгээнэ. Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд гашуудагсдыг нь тайвшруулан сэргээж,
Энэ бүх юмсыг Миний мутар бүтээсэн бөгөөд Энэ бүхэн байдаг болжээ” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Үгэнд минь чичирдэг нэгнийг л Би анхаарна.
Тэгээд Тэр надад —Хүний хүү, хөл дээрээ босогтун, Би чамтай ярина гэв.
Тэнд ЭЗЭНий мутар миний дээр байж, Тэр надад —Бос, тал уруу гарч яв. Тэнд Би чамд айлдана гэв.
Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.
Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох болно.
Цугласан олон түүнээс —Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав.
тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэрэлчээс авсан юм гэцгээв.
Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч гэж урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн хөвөөн дэх Симоны гэрт байгаа” гэсэн юм.
Тэнгис хавьд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв.
Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв.
Тэгээд би “Эзэн, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг нь тэнд чамд хэлж өгнө” гэв.
Гэвч бос, хөл дээрээ зогс. Зөвхөн Намайг олж харсны чинь төдийгүй мөн хожим чамд үзүүлэх зүйлсийн минь үйлчлэгч ба гэрчээр томилохын тулд Би чамд үзэгдлээ.
Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм.
Исаиа зоригтойгоор «Хайгаагүйд нь Би олдов. Сураглаагүйд нь Би үзэгдэв» гэж хэлсэн юм.
Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.
Хууль ирснээр алдаа зөрчил ихэссэн ч нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм.
Нэгэн цагт би хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амилж, би үхсэн бөгөөд
Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ.
Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг.
Нядлах тахилын ёслолд Иессиг уригтун. Чиний юу хийхийг Би чамд зааж өгнө. Миний нэрлэх хүнд чи тос цутгагтун! гэв.
Филистчүүдийн хуаранг Саул үзээд ихэд айж зүрх нь үлэмж цочирдов.