35 Луддад болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.
35 Лудда болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.
Шаронд бэлчиж буй үхэр сүргийг шарон хүн Шитраи хариуцав. Хөндийд байх үхэр сүргийг Адлаигийн хүү Шафат хариуцав.
Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм.
Елпаалын хөвгүүд нь Ебер, Мишам, Шемед нар юм. Тэрээр Оно, Лод болон түүний тосгодыг Шемед байгуулав.
Лод, Хадид ба Оногийн хөвгүүд долоон зуун хорин тав,
Лод ба Онод уран дархчуудын хөндийд байв.
Лод, Хадид, Оногийн хөвгүүд долоон зуун хорин нэг,
Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.
Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно Улс үндэстнүүдийн бүх ураг Таны өмнө хүндэтгэн мөргөнө.
Израилийн хөвгүүд ээ, Урван тэрсэлсэн та нар Түүн уруугаа буцагтун!
Газар гашуудаж хатав. Ливан ичиж гандав. Шарон эзгүй тал мэт болов. Башан хийгээд Кармел ч навчаа гөвөв.
Цэцэглэнхэн дэлгэрээд, цэнгэнхэн баясаад, баяр хөөртэйеэ уухайлна. Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно. Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна.
Намайг хайгч ард түмний минь төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхэр сүргийн хэвтэр болно.
Хэн ийм юм сонссон бэ? Хэн ийм юм үзсэн бэ? Ганц өдөрт дэлхий бий болж чадах уу? Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу? Сион дуншиж эхэлмэгцээ л хөвгүүдээ төрүүлэв.
Зам мөрөө нягтлаад, ЭЗЭНий зам уруу эргэцгээе.
Тиймээс Бурхандаа буц, Хайр энэрэл, шударга ёсыг сахиж, Үргэлж Бурханаа хүлээ.
Үгсийг нь өөрсдөдөө аваад ЭЗЭН өөд эргэж “Хилэнц бүрийг минь хэлтрүүлээд, Хэлэх үгийг минь болгоогооч. Уруул юугаа бид тахил болгон өргөе.
Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг.
Эзэний мутар тэдэнтэй хамт байсан ба үй олон итгэж, Эзэн өөд эргэж байлаа.
Тиймээс миний санаа бол харийнхан дундаас Бурхан өөд эргэж буй хүмүүсийг дарамтлахгүй байх нь дээр юм.
Ингэсээр Азид суурьшсан бүх иудей, грекүүд хоёр жил өнгөрөхөд Эзэний үгийг сонсоцгоожээ.
Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.
Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.
Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.
Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа.
Петр түүнд —Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо янзал гэхэд Айни тэр даруй бослоо.
Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, Эзэнд олноороо итгэжээ.
Гэвч Эзэнд хандаж эргэх бүрд нь бүтээлэг авагддаг.
Энэ бүх зүйл чамд тулгарч, зовж шаналах хожмын өдрүүдэд чи өөрийн Бурхан ЭЗЭНдээ эргэж, Түүний дуу хоолойг сонсох болно.