23 Учир нь хор шар, зүй бусын хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.
23 Учир нь чи хор шар, худал хуурмагийн хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.
Тэр хоол нь ходоодон дотор нь хувирч, Хорт могойн цөс болно, дотор нь.
Аяа ЭЗЭН, би үнэхээр Таны зарц, Би Таны зарц бүсгүйн хүү зарц тань билээ. Та хүлээсийг минь тайлсан.
Хилэнц нь буруутыг баривчилж Нүглийнхээ уяанд тэр хүлэгдэнэ.
Элэглэхээ одоо зогсогтун. Эс тэгвэл гинж чинь чангарна. Учир нь бүх дэлхий дээр хатуу тогтоогдсон сүйрлийг Түг түмдийн Эзэн БУРХАНаас би сонсов.
Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу?
Чиний зам болон үйлс чинь Эдгээр зүйлсийг чам дээр авчрав. Энэ нь чиний хилэнцэт явдал. Ямар гашуун юм бэ? Энэ нь зүрх сэтгэлийг чинь хөндсөн билээ!
Тиймээс Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би ийм хүмүүс болох тэднийг шарилжаар хооллож, хортой ус уулгахаар тэдэнд өгнө.
Зовлон зүдүүр болон тэнүүчлэлээ бодох тусам Шарилж ба хор мэт гашуун.
Уй гашуу, хүнд бэрхшээлд унаган Гарах газаргүй болгон хашив.
Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн.
Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг.
Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биенээ үзэн ядаж, үзэн ядагдаж байв.
Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил.
тэдэнд эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ түүндээ боолчлогддог ажээ.
Учир нь хэрэв нүгэл үйлдсэн тэнгэрэлч нарыг Бурхан хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэл хүртэл хадгалсан бол,