Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 8:21 - Ариун Библи 2013

21 Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг ч, оролцоо ч байхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг, чиний оролцоо байхгүй.

Onani mutuwo Koperani




Үйлс 8:21
19 Mawu Ofanana  

Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй.


Тэгэхэд би тэдэнд хариулан —Тэнгэрийн Бурхан бидэнд амжилтыг өгнө. Тиймээс Түүний зарц нар бид босоцгоон барих болно. Харин та нар Иерусалимыг босгосны дараа ямар нэг хувь, эрх эсвэл дурсагдах зүйл хайсан ч та нарт юу ч ногдохгүй гэж хэлэв.


Буруутын голт зүрхэнд Гэмт үйлдэл нь ярих агаад, Бурханаас эмээхүй нь Тэдний нүдэнд үгүй.


Хүний хүү, энэ хүмүүс зүрхэндээ шүтээнүүдээ залснаар хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү?


Тахилчийн үзэх үед хэрэв уг шарх арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны халдварт өвчин болой.


Харагтун, бардам нэгний сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.


Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.


Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.


[Филип —Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр —Есүс Христ Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна гэж хариулав.]


Садарлагч, бузрыг үйлдэгч, шунахайрагч тухайлбал шүтээн шүтэгч аливаа хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар мэд.


Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Бурхан ЭЗЭН чинь тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв нь юм.


Та нар хөвгүүд, охид, зарц шивэгчингүүдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.


Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.


Реубен болон Гадын хөвгүүд ээ, ЭЗЭН Иорданыг та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» гэж манай үр удамд хэлж магад. Ийнхүү танай үр удмаас болж манай үр удам ЭЗЭНээс эмээхгүй болж болох юм.”


Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Анхны амилалд багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй аж. Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жил хаанчлах болно.


Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa