Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 7:5 - Ариун Библи 2013

5 Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өвлүүлэн өгөөгүй авч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өмчөөр өгөөгүй хэдий ч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм.

Onani mutuwo Koperani




Үйлс 7:5
22 Mawu Ofanana  

ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


Чиний харж байгаа тэр бүх нутгийг Би чамд болон чиний үр удамд үүрд өгнө.


Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж —Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ.


Сараи, Абрамд —ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүй дээр орно уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магад гэж гуйсанд Абрам, Сараиг сонсон дагажээ.


Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв.


Та нарын дунд түр суугч цагаач надад талийгаачаа далд оршуулах нэг оршуулгын газар эзэмшлийг олгоно уу? Би энэ шарилаа тэнд оршуулъя гэжээ.


Тэр газарт суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр удамд өгнө. Би чиний эцэг Абрахамд андгайлсан тангаргаа биелүүлнэ.


Түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олж хараад, Канаанчууд болох хитчүүдийн, аморичуудын, Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газруудыг Түүнд ба түүний үр удамд өгөхөөр Гэрээг Та байгуулсан билээ. Энэ амлалтаа биелүүлсэн нь Та билээ. Зөвт Нэгэн минь


Хүний хүү! Израилийн газар дахь тэр балгасуудад амьдрагчид нь “Абрахам ганцаараа атал энэ газрыг эзэмшиж байв. Тиймээс бид олон тул энэ газар бидэнд эзэмшил болгогдон өгөгдсөн” хэмээж байна.


Тэгээд ЭЗЭН надад “Чи бос. Миний тэдэнд өгөхөөр эцэг өвгөдөд нь тангарагласан газарт тэднийг аваачиж эзэмшүүлэхийн тулд энэ ард түмнийг тэргүүлэн аян замаа цааш үргэлжлүүл” гэж айлдсан билээ.


Ингэснээр тэдэнд мөн үр удамд нь өгөхөөр эцэг өвгөдөд чинь ЭЗЭНий тангарагласан, сүү зөгийн балаар бялхсан тэр газарт та нар урт наслах юм.


Тэднийг бүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг гишгэм ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ.


ЭЗЭН, түүнд —“Би үүнийг үр удамд чинь өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан газар энэ юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлдав.


Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний эцэг өвөг Абрахам, Исаак, Иаковт андгайлсан үгээ батлахын тулд бас энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН Бурхан чинь тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa