46 Бурханы өмнө Давид тааллыг олж, Иаковын Бурханд орших газар олъё гэж тэр гуйсан.
46 Давид Бурханы өмнө тааллыг олон, Иаковын Бурханд орших газар олъё хэмээн тэр гуйсан.
Ингэхэд Давид, Михалд —ЭЗЭНий өмнө энэ нь байсан билээ. Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, ЭЗЭНий ард түмэн болох Израилийн ноён болгож томилсон ЭЗЭНий өмнө би наадах л болно.
ЭЗЭН эргэж буцахгүй үнэнийг Давидад тангарагласан нь “Биеийн чинь үр жимснээс Би чиний сэнтийд зална.
Тэгээд Бурхан түүнийг зайлуулан, тэдэнд Давидыг хаан болгож өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх зүрх сэтгэлийн минь дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би олсон” гэсэн байдаг.
Гэвч одоо таны хаанчлал үргэлжлэхгүй. ЭЗЭН Өөртөө зүрх сэтгэлийнхээ дагуух хүнийг хайн олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь танд ЭЗЭНий тушаасныг та сахин биелүүлсэнгүй гэв.
Самуел түүнд —Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв.
ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.