15 Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн билээ.
15 Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн байна.
Тэгээд Израиль хамаг хөрөнгө хогшилоо авч хөдлөөд, Беершебад ирж эцэг Исаакийнхаа Бурханд нядлах тахил тахив.
Харин өвөг дээдэстэйгээ хамт нойрсох цагт минь чи намайг Египетээс аваачиж, тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай! гэжээ. Иосеф —Би таны үгээр хийнэ гэж хэлэв.
Иаков хөвгүүддээ захиасаа өгч дуусаад, хөлөө хумин орондоо хийж, эцсийнхээ амьсгааг аваад, өөрийн хүмүүс уруугаа оджээ.
Израиль ч бас Египетэд ирж, Иаков, Хамын нутагт түр суусан.
Иосеф хийгээд түүний ах дүү нар мөн тэр үеийнхэн бүгд өөд болов.
Мосе харин Иосефын ясыг авчээ. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийн хамт эндээс авч яваарай” гэсэн юм.
Бидний эцэг өвгөд Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар амьдран суусан бөгөөд египетчүүд бидэнд болон эцэг өвгөдөд маань муугаар хандаж байсан.
Египетэд хүрч очсон чиний эцэг өвгөд далан хүн байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.
Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг тэнүүлч арам хүн байсан. Тэр цөөн хэдэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.
Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Хаморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан хэсэг газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов.
Исаакт Би Иаковыг бас Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ.