Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 5:5 - Ариун Библи 2013

5 Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгал хураажээ. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгалаа хураав. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.

Onani mutuwo Koperani




Үйлс 5:5
26 Mawu Ofanana  

Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эвш модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тасчиж хаяв.


Тэр өдөр Давид, Бурханаас эмээж —Би яаж Бурханы авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв.


Эхний удаа та нар үүнийг үүрээгүй учраас бидний эсрэг Бурхан дүрсхийн уурласан юм. Учир нь бид Түүнийг журмынх нь дагуу эрж хайгаагүй байсан билээ гэж хэлэв.


Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айнам.


Тэгээд бүх хүн эмээж, Бурханы ажлыг тунхаглан Үйлдсэнийг нь тунгаан бодох болно.


Тиймээс түг түмдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи энэ үгийг хэлсэн тул Үзэгтүн, Би аманд чинь үгсээ тургих гал болгон хийе, Түүнд чинь шатах түлээ нь энэ хүмүүс болог.


Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унаж чанга дуугаар хашхиран —Аяа, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэлээ.


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад тэр хөтлөх хүн хайн тэмтчив.


Хүн бүрд айдас байлаа. Учир нь элч нараар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдэг үйлдэгдэж байв.


Гадна үлдэгсдээс хэн ч тэдэнтэй нийлж зүрхэлдэггүй байсан боловч тэднийг ард олон өндөр үнэлдэг байв.


Би та нар дээр ташууртай юу эсвэл хайр ба дөлгөөн сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?


Тиймээс би хол байхдаа энэ бүгдийг бичсэн нь та нар дээр очихдоо нураахын тулд бус байгуулахын тулд Эзэний өгсөн эрх мэдлийнхээ дагуу ширүүн дориун хандахгүй гэсэндээ юм.


Хоёр дахь удаагаа та нар дээр очихдоо би урьдчилан сануулж хэлсэн. Урьд нь нүгэл үйлдсэн болон үлдсэн бүгдэд нь эдүгээ би урьдчилан хэлэхэд, би дахиж очвол та нарыг хэлтрүүлэхгүй.


Бурханы дагуух ийм гашуудал нь та нарт юу хийснийг, өөрсдийгөө ариусгах ямар их тэмүүллийг, гэмийг зэвүүцэх ямар их зэвүүцлийг, ямар их түгшүүрийг, ямар их хүслэнг, ямар их оролдлогыг, ямар их шийтгэлийг бий болгосныг харагтун. Та нар энэ зүйлд цэвэр гэдгээ алив бүхнээр харууллаа.


Тэгвэл бүх Израиль үүнийг сонсоод, айж, дахин хэзээ ч тийм ёрын муу юм та нар дунд хийхгүй.


хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Ийнхүү чи дундаасаа ёр мууг зайлуул. Тэгвэл бүх Израиль сонсоод, айж эмээнэ.


Зерагийн хүү Ахан хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэж, Израилийн даяар хотол түмэн дээр уур хилэн буугаагүй гэж үү? Ийм хилэнцээс болж тэр хүн ганцаараа үхээгүй юм гэв.


Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.


Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл ингэж алагдах ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa