Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 28:2 - Ариун Библи 2013

2 Хэл харьтнууд ч бидэнд ер бусын элэгсэг хандаж, бороо цутган хүйтэн байсан тул гал өрдөөд, бид бүгдийг угтаж авлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Нутгийн хүмүүс бидэнд маш их элэгсэг хандан, бороо цутгаж хүйтэн байсан тул гал өрдөж, бид бүгдийг угтан авав.

Onani mutuwo Koperani




Үйлс 28:2
19 Mawu Ofanana  

Ингээд Иуда болон Бениамины эрчүүд бүгд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ нь есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүн уг үйл явдлаас болон бороо цутгаснаас болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав.


Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би ЭЗЭН.


Та нартай хамт суурьших ирмэл хүн та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байж, чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египет нутагт ирмэл хүмүүс байсан билээ. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Үнэнээр Би та нарт хэлье. Ийм өчүүхнүүдийн нэгэнд, шавийнх нь хувьд уух аяга хүйтэн ус өгсөн хэн ч шагналаа эс алдана гэв.


Хүйтэн байсан тул зарц нар, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв.


Маргааш нь бид Сидонд зогсов. Паулд сайхан сэтгэл гаргаж Иули түүнийг нөхөд дээрээ очиж асруулахыг зөвшөөрөв.


Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд гарт нь зүүгдчихэв.


Түүний гараас амьтан унжиж байгааг хэл харьтнууд маань хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” гэж ярьцгаажээ.


Грекүүд болон хэл харьтнууд цэцэд болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй.


Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынх нь талаар бүү заргалд.


Иддэг нь иддэггүйгээ бүү басамжлаг. Иддэггүй нь иддэгээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм.


Хозлолыг биедээ хийлгээгүй хүн хэрэв хуулийг сахивал, хуулийн бичиг болон хозлолтой атлаа хуулийг зөрчигч таныг шүүх бус уу?


Иймээс би тухайн авианы утгыг мэдэхгүй бол ярилцагчийнхаа хувьд хэл харьтан болж, миний хувьд ярилцагч маань хэл харьтан болно.


зүдэл зүтгэл, дараа дарамт, байнгын нойр дутал, өлдөл цангал, үргэлжийн мацаг, ноорол нүцгэрэл, даарал хөрөлд байлаа.


Энд грек ба иудей, хозлуулсан ба хозлуулаагүй, хэл харьтнууд, скутууд, боол ба чөлөөт гэж үгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна.


Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa