Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 27:1 - Ариун Библи 2013

1 Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн хоригдлыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн ялтнуудыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв.

Onani mutuwo Koperani




Үйлс 27:1
29 Mawu Ofanana  

Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм.


ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Зүрхнийх нь санаа Үеийн үед.


Үнэндээ хүний уур хилэнгээр ч Та магтагдах болно. Харин уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


Бишгүй олон төлөвлөгөө хүний зүрхэнд байдаг ч Биелэл болдог нь ЭЗЭНий л зорилго.


Залуу насандаа буулгыг үүрэх нь сайн.


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Зуутын дарга ба Есүсийг харгалзагсад газар хөдлөлт ба болж буй зүйлийг хараад, ихэд айн —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв.


Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.


нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг зарц нь өвдөөд үхлүүт байжээ.


Кайсарид Корнел гэгч нэгэн байв. Тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга ажээ.


тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэрэлчээс авсан юм гэцгээв.


Үзэгдэл үзмэгцээ тэрээр Бурхан тэдэнд сайнмэдээг тунхагла гэж дуудлаа гэж дүгнээд тэр даруй бид Македони явахаар болов.


Тэр тэнд Понтоос гаралтай Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив.


Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв.


Тэрээр тэр даруй цэргүүд, зуутын дарга нарыг авч тэдэн дээр гүйн хүрлээ. Хүмүүс мянгатын даргыг болон цэргүүдийг хармагцаа Паулыг жанчихаа болив.


зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга дээр очиж, түүнд —Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв.


Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон —Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.


Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж —Энэ залуу мянгатын даргад хэлэх юмтай тул хүргэж өгнө үү? гэв.


зуутын даргад —Түүнийг хорихдоо чөлөөтэй байлгаж, өөрийнхнөөс нь түүнийг эргэх гэвэл бүү саад хий гэж тушаав.


Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож —Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Та Цезарь уруу явах боллоо гэлээ.


Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө эзэн хаанд давж заалдана гэсэн тул түүнийг явуулахаар шийдсэн.


Гэвч зуутын дарга Паулын хэлснээс илүүтэй онгоцны ахмад ба залуурчинд итгэмжилж байлаа.


Гэвч Паулыг аврахыг хүссэн зуутын дарга тэднийг болиулж, сэлж чаддагийг нь онгоцноос үсэрч, эх газарт түрүүлж хүрэхийг,


Итали уруу явж байсан Александрын усан онгоцыг зуутын дарга тэндээс олж биднийг суулгалаа.


Ийнхүү эсэн мэнд үлдсэн бид уг арлыг Мальт гэж нэрлэдгийг мэдэв.


Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ.


Бүх удирдагчдадаа болон ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас ирэгсэд та нарт мэнд хүргэж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa