Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 26:29 - Ариун Библи 2013

29 Паул —Төдхөн ч бай, үгүй ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгд энэхүү хүлээснээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Паул —Богинохон ч бай, удаан хугацаанд ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгдээрээ энэхүү гинжнээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.

Onani mutuwo Koperani




Үйлс 26:29
18 Mawu Ofanana  

Тэгэхэд хааны сэтгэл гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орж уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, миний хүү гэсээр байлаа.


Тэрээр эзэгтэйдээ —Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл түүний уяман өвчнийг тэр хүн эдгээнэ дээ гэв.


Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж. Та нар чуулганыг бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв.


Харин чи үүнийг сонсохгүй бол Сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Гэвч Иеремиа —Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНий дуу хоолойг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьд гарна.


Мосе түүнд —Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид болж, ЭЗЭН тэдний дээр Өөрийн сүнсийг тавьж соёрхох болтугай гэж хэлэв.


Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй. Харин та нарыг аврагдаасай гэсэндээ Би эдгээрийг хэлж байгаа юм.


Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв.


Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжээр хүлэхийг тушааж, түүний хэн болох мөн юу үйлдсэнийг нь байцаажээ.


Тэднийг тэнд хэд хоног байхад нь Фест, Паулын хэргийг хаанд танилцуулж ийн хэлэв. —Фелик нэг хүнийг хорионд үлдээсэн юм.


Ах дүү нар аа, зүрх сэтгэлийн минь хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ.


Та нар хэдийнээ бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болж. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ!


Бүх хүн над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг.


Өчүүхэн мунхаглалыг минь та нар тэвчээрэй. Намайг та нар тэвчдэг шүү дээ.


Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир.


Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa