15 Тэгээд би “Эзэн, Та хэн бэ?” гэхэд Эзэн “Чиний хавчиж буй Есүс бол Би байгаа юм.
15 Тэгээд би “Эзэн, Та хэн бэ?” гэхэд Эзэн “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.
Мосе —ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг та нарын гонгинон гомдоллохыг ЭЗЭН сонссон. Бид юу юм бэ? Гонгиноон чинь бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв.
Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.
Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ.
Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Хатгуурын өөдөөс өшиглөх нь чамд бэрх байх вий” гэж надад хэлэхийг би сонсов.
Гэвч бос, хөл дээрээ зогс. Зөвхөн Намайг олж харсны чинь төдийгүй мөн хожим чамд үзүүлэх зүйлсийн минь үйлчлэгч ба гэрчээр томилохын тулд Би чамд үзэгдлээ.