Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 26:11 - Ариун Библи 2013

11 Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж тэднийг мөшгөн мөрдөж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж, тэднийг мөшгөн мөрдөж байв.

Onani mutuwo Koperani




Үйлс 26:11
17 Mawu Ofanana  

Дайснууд минь намайг өдөржингөө доромжилж, Надад хорссон хүмүүс Миний эсрэг харааж байна.


Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь гай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох бөлгөө.


Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана.


Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болж, захирагчид ба хаадын өмнө зогсох болно.


Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн нүгэл, тэдний доромжлох гүтгэлэг бүгд уучлагдана.


Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь.


Харин энэ бүгдээс өмнө Миний нэрээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид ба хаадын өмнө авчирна.


Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.


Харин хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг үгүйсгэсэн ба бас доромжилж байлаа.


Түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд —Та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв.


Тэгэхэд нь би “Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд жанчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ.


Тэргүүн тахилч ба ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж, тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд шийтгэхээр явж байлаа.


Эзэний дагалдагчдыг алж хядна гэж Саул аахилж уухилан тэргүүн тахилчид очиж,


Та нарыг дууддаг эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?


Гэвч Балаам тэрслэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй эдэлгээний адгуус хүний дуугаар ярьж, тэр эш үзүүлэгчийн солиорлыг номхтгосон аж.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa