Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Үйлс 25:23 - Ариун Библи 2013

23 Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав.

Onani mutuwo Koperani




Үйлс 25:23
18 Mawu Ofanana  

тэрээр хаанчлалынхаа үлэмж баян чинээлгийг болон өөрийнхөө цог жавхлан, агуу сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав.


Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, Бүгд хоосон ажээ” гэнэ.


Чиний бүх жавхлан, босоо ятгын чинь дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Доор чинь өт тархан Хорхойнууд бүтээлэг чинь болно”


Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн Амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, дуу чимээ нь, Хөгжил, баясал тийшээ бууна.


Би Тахпанхест Египетийн буулгыг эвдэх үед Тэнд өдөр нь харанхуй болно. Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно. Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.


Хүчтэнүүдийн илдээр Би Олон түмнийг чинь унагах болно. Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс нь билээ. Тэд Египетийн бахархлыг сүйтгэж, Түүний хамаг ард олон нь устгагдах болно.


Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө.


Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчирч, гэрүүдийг нь эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, ариун газрууд нь бузарлагдана.


Хаан “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


Тохиромжтой өдөр ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар бас Галилын тэргүүн нарт зориулж зоог барьжээ.


Товлосон өдөр Херод сэнтийдээ хааны хувцастай заларч тэдэнд үг хэлж эхлэв.


Хэдэн өдрийн дараа Агрийп хаан, Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ.


Хаан, захирагч мөн Бернике болон тэдэнтэй хамт сууж байгсад босож,


Харин Эзэн, түүнд —Яв, учир нь тэр бол харийнхан, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө нэрийг минь авч явахаар Надад сонгогдсон сав бөгөөд


энэ ертөнцийг ашиглаж буй нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна.


Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.


Учир нь “Бүх махбод болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс хатдаг, цэцэг ганддаг.


Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал, махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь Эцэгээс бус, харин энэ хорвоогоос юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa