17 Хэдэн жилийн дараа би өөрийн үндэстэнд өглөг өгөхөөр мөн өргөлтэй ирлээ.
17 Хэдэн жилийн дараа буюу одоо би өөрийн ард түмэнд өглөг авчран, мөн өргөл өргөх зорилготой ирэв.
Паул боломжтой бол Пентэкостын өдөр Иерусалимд байх гэж яарч байсан тул Азид цаг алдахгүйн үүднээс Ефесийг өнгөрч явахаар болжээ.
Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.
Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, хэзээ цэвэршилтийн өдрүүд дуусах болон тэгээд хүн тусбүрийн төлөө тахил өргөхөө мэдэгдэв.
Чингэхдээ Паулыг өөрт нь мөнгө өгөх байх гэж найдсан тул түүнийг ойр ойрхон дуудан ирүүлж, ярилцдаг байжээ.
Энэ нь би Иудей дэх дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэснийх юм.
Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлслийн ажилаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм.
Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсноо та нар мэдэх билээ.
Учир нь энэ үйлчлэл нь ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, Бурханд өргөх арвин талархлаар бялхдаг.
Бидэнд ядуусыг санаж байгаарай гэсэн нь чухамдаа хийхийг эрмэлздэг зүйл минь юм.